• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн мялзан өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ. Үхрийн мялзан өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн өвчний тархалттай уялдуулан Засгийн газар, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1     Хорио цээрийн арга хэмжээнд шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулж дайчлан ажиллуулах ;

8.1.2     Үхрийн мялзан өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, хот айл, өрхийн үхрийг эрүүл, өвчтэй гэж ялгахгүйгээр устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх ;

8.1.3     Хорио цээрийн дэглэм тогтоосон үед журмын дагуу бүсийг тогтоох, пайз, анхааруулга байрлуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг, харуул, хамгаалалт ажиллуулах, малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, үзэсгэлэн зохион байгуулах, түүхий эд, мах, бүтээгдэхүүн гаргах, тээвэрлэх хүн, мал, амьтныг олноор бөөгнөрүүлэхийг хориглох ;

8.1.4     Тогтоосон хорио цээрийн дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүй бол 21 хоногийн дараа бүх үхэрт мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй үхэрт хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;

8.1.5     Үхэр устгасан нөхөн төлбөрийн асуудлыг Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах болон бусад хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж олгох ;

8.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;

8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;

8.2.3     Үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих ;

8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;

8.3.2     Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж, шийдвэр гаргуулах ;

8.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;

8.3.4     Сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл үхэрт олон улсын шаардлага хангасан сэргийлэх вакциныг зааврын дагуу зохих тунгаар тарих ;

8.3.5     Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;

8.3.6     Үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;

8.3.7     Өвчтэй үхэр байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;

8.3.8     Өвчний улмаас үхэж хорогдсон үхрийн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;

8.3.9     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн вакцины нөөцтэй байх, өвчний халдварлалтын тандах шинжилгээг арга зүйн дагуу гүйцэтгэх;

8.3.10  Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх ;

8.3.11  Импортоор авах үхэрт мялзан өвчний шинжилгээ заавал хийж 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтанд байлгаж малын эмчийн зөвшөөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлэх

8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;

8.4.2     Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мэргэжлийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;

8.4.3     Үхрийн хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих;

8.4.4     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй үхрийн бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;

8.4.5    Эрүүл, өвчтэй үхрийг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.