• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Сургалт, хурал зохион байгуулагдав.


    НҮБ- ын ХХААБ болон УМЭАЦТЛ-ийн хооронд байгуулсан “Бог малын мялзан  өвчний хяналт, үйл ажиллагааг дэмжих нь” сэдэвт гэрээт ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эмч нарт зориулан баруун бүсийн 5 аймагт хийгдсэн бог малын мялзан өвчний төлд тарисан вакцины дараах мониторингийн тайланг танилцуулах, хэлэлцэх сургалт, хурлыг 2018 оны 4 дүгээр сарын 26-27-нд Улаанбаатар хотод зохион байгуулав.

  Уг сургалт, хурлын хамгийн гол үйл ажиллагаа нь цаашид бүх төрлийн өвчний тандалтанд судалгаанд хэрэглэх гар утсанд суурилсан мэдээлэл цуглуулах аппликейшны ажиллах зарчим, ашиглах зааврыг танилцуулж оролцогчдыг дадлагажуулав. Уг аппликейшн нь лабораторийн цахим сүлжээний системтэй шууд холбогдож ажиллах бөгөөд, энэ нь өмнө нь цаасаар хийгдэж байсан ажлууд багасах, цаг хэмнэх, алдаа бага гарах, тандалтын үйл ажиллагааг төв байгууллагаас хянах боломж  бүрдэх, тоон мэдээ мэдээллийн баазад хуримтлагдсанаар тайлан боловсруулахад хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой.

    Мөн хурлын үеэр 21 аймгийн лабораторийн цахим сүлжээний системийн хэвийн ажиллагааны талаар санал зөвлөлдөв. Зарим аймгуудийн сүлжээ ашиглалтын байдал хангалтгүй байгааг хэлээд, шалтгааныг тодруулахад ихэнх нь интернетийн хүрэлцээгүй байдлаас үүдэж систем ашиглалт явагдахгүй байгааг хэлж байна. Мөн зарим аймгууд систем дээр дээж бүртгэл хийгдсэн боловч хариу гаргаагүй байгаа дутагдлууд илэрч шийдэх замыг хамтран ярилцлаа.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.