Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас зарласан фото зургийн уралдааны " Ази, Номхон далайн бүсийн" ялагчаар Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн малын их эмч А.Улаанхүү шалгарчээ. УМАЭЦТЛ-ийн захирал Б.Ганзориг, ерөнхий эмч С.Цэрэнчимэд, ГХӨОТТ-ийн дарга П.Дулам, вирус судлагч, малын их эмч Ө.Гэрэлмаа нар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг шагналыг гардууллаа.