Белги Улсын Жент хотод 2018 оны 5-р сарын 22-ноос 25-ны өдрүүдэд “Малын эмийн үлдэгдэл болон гормоныг шинжлэх орчин үеийн дэвшилтэт арга, судалгааны аргачлалуудыг хэлэлцэх” олон улсын 8-р хурал зохион байгуулагдлаа. Уг хуралд УМЭАЦТЛ-ийн ХЭАҮТасгийн дарга, малын их эмч Ц.Энхтуяа оролцов.