Солонгос улсын Wonkwang их сургуулийн зооноз өвчин судлалын төвийн захирал Hyun Park, дэд захирал Seon-Ju Yeo нар манай лабораторид зочилж шувууны томуу өвчний өөрчлөлтийг судлах судалгааны ажлыг 6 жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү ажлын хүрээнд жил бүр шувууны томуу өвчний тандалт судалгааны ажил явагдах ба үр дүнг олон улсын сэтгүүлд нийтлүүлж олны хүртээл болгоно.