ДМАЭМБ-ын “ихэрлүүлэх” төслийн хүрээнд Япон улсын малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (МЭМҮХ), Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн (УМЭАЦТЛ) хооронд малын гоц халдварт шүлхий өвчний оношлогооны чадамжийг сайжруулах, хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2016-2018 онд нийт 3 удаагийн сургалт зохион байгуулж улс, аймаг, сум, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын малын их, бага эмч болон улсын мэргэжлийн хяналтын байцаагч нарын 140 оролцогчдыг хамруулж шүлхий болон хил дамжин халдварладаг өвчний талаар ойлголтыг өгөв. Энэ жилийн хувьд Монгол орны төвийн болон баруун бүсийн шүлхий гарсан, өртөх эрсдэл бүхий аймгуудаас нийт 32 малын их эмч хамрагдлаа. Сургалтыг Япон улсын МЭМҮХ -ийн шүлхий судлалын лабораторийн судлаач доктор Kazuo Yoshida, Katsukhiko Fukai нар удирдан явуулсан ба шүлхий өвчний эмнэлзүй, шинж тэмдэг, түүний үе шат, оношлогоо, дээж сонголт, вакцин, тэмцэх болон халдваргүйжүүлэх арга хэмжээ боловсруулах талаар ярилцлаа. Мөн дан ганц Монгол улсын хэмжээнд бус Зүүн Өмнөд Азийн бүсийн хэмжээнд шүлхий өвчинтэй тэмцэх талаарх ойлголттой боллоо.
Зураг 1. Сургалтын үйл явц.
Зураг 2. Дадлага хичээл дээр туршлагаа хуваалцаж, ярилцаж буй байдал.
Зураг 3. Автомашиныг хэрхэн ариутгах талаар мэдээлэл өгч буй байдал.
Зураг 4. Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраар зочилж,
халваргүйтгэлийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгөв.
Зураг 5. Сургалтанд хамрагдсан малын эмч, сургагч багш нарын хамт.