Манай оронд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас зохион байгуулсан “Хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнийг хянах” сэдэвт бүсийн зөвлөгөөн 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнд Япон, Хятад, Бүгд найрамдах Солонгос, Ардчилсан Солонгос, Оросын холбооны улс, Монгол, Европын холбоо гэх мэт олон орноос мэргэжилтэн оролцлоо. Оролцогчид шүлхий, бог малын мялзан, африкийн гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, шувууны томуу зэрэг гоц халдварт өвчний талаар илтгэл хэлэлцэж туршлага хуваалцахаас гадна санал солилцож тэдгээрийг нэгтгэн оролцогч орнуудад хэрэгжүүлэх зөвлөмж боловсрууллаа.