Олон улсын атомын энергийн агентлагийн Техник Хамтын ажиллагааны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хүрээнд хэрэгжиж буй RAS/5/078 төслийн хүрээнд “Хүнсий аюулгүй байдлын шинжилгээний лабораториуд тавигдах ерөнхий шаардлагууд” сэдэвт сургалт Бүгд найрамдах Индонез улсын Богор хотод 2018 оны 09-р сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд УМЭАЦТЛ-ийн ХЭАҮТасгийн малын эмийн үлдэгдэл судлагч, малын их эмч Ч.Бадрахзул оролцсон бөгөөд энэхүү сургалтанд 18 орны 35-н мэргэжилтэн хамрагдсан байна.