Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа, салбар, нэгж байгууллагуудын дунд зохион байгуулсан “Алтан намар” спортын гурван төрөлт тэмцээнд эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрлөөр хос алтан медаль хүртлээ. Мөн байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын тасгийн эмч Ж.Цэрэнжав сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор тодорлоо. Баг тамирчиддаа баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсье!