Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оношлох эрдэм–дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 30-нд болж өнгөрөв. Энэ удаагийн хуралд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газар, орон нутгийн Мал эмнэлгийн газар болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтэнгүүд оролцож оношлогоо, тандалт, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг олон талт сэдвээр мэдээлэл солилцов. Хурлын төгсгөлд шилдэг 3-н илтгэгчийг шалгаруулж урамшуулав. Үүнд:
1. Тэргүүн байранд Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн нян судлагч эмч Д.Оюунцэцэг – “Бог малын маханд листери илрүүлэх шинжилгээ хийсэн дүнгээс” сэдэвт илтгэлээр;
2. Дэд байранд УМЭАЦТЛ-ийн ХПӨОТТасгийн эрхлэгч М.Нансалмаа – “Ямаанд листериоз оношлох шинжилгээ хийсэн дүнгээс ” сэдэвт илтгэлээр;
3. Гутгаар байранд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Буяннэмэх – “Гахайн үржил амьсгалын хам шинж өвчний тандалтын судалгаа” илтгэлээр тус тус шалгарлаа.
“Оношлох эрдэм дэвшилтэт арга” онол үйлдвэрлэлийн бага хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт мэргэжилтэнгүүдэд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.