ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, сайдын зөвлөх Р.Жадамбаа нар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай товчхон танилцлаа. Танилцуулгын үед захирлын зөвлөлийн гишүүд оролцсон ба лабораторийн ерөнхий эмч танилцуулгыг пресэнтаци хэлбэрээр хийлээ. Түүний дараа сайд Ч. Улаан нь цаашид хийх ажлын талаар чиглэл өгч, гоц халдварт өвчний оношлогоо тандалтын тасгийн лабораторийг үзэж сонирхлоо.