Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (JICA) санхүүжилтээр Мал эмнэлгийн сургуульд хэрэгжиж байгаа “Мал эмнэлэг-МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Гахайн сонгомол мялзан өвчин (Сlassical swine fever)-тэй тэмцэх стратегийг боловсронгуй болгох” нэртэй судалгааны ажлыг 2017 оноос эхлэн мал эмнэлгийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцуулан гүйцэтгэж байгаа билээ. 2019 онд тус төслийн хоёрдугаар шатны судалгааны ажлын хүрээнд 2019 оны 3 сарын 26 аас 2019 сарын 4 сарын 5 өдөр Японы Хоккайдогийн их сургуулийн мал эмнэлгийн факультет, Молекулбиологийн тэнхимд УМЭАЦТЛ-ийн Вирус судлагч эмч Ц.Амартүвшин эсийн өсгөвөр, вирус саармагжуулах урвал, ийлдэс саармагжуулах урвалын чиглэлээр мэргэшлийн сургалтанд хамрагдав. Энэхүү сургалтын үр дүнд гоц халдварт гахайн сонгомол мялзан өвчний оношлогоо шинжилгээ ахисан түвшинд хүрээд байна.