• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

СУРГАЛТАНД ХАМРАГДАВ.


        УМЭАЦТЛ нь Япон Улсын Үндэсний Мал, Амьтны Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIAH)-гийн Хил дамжин халдварладаг өвчин судлалын лабораторитой (EDRS) олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд Зүүн бүсийн Азийн орнуудад нүүрлээд буй Гахайн Африкийн мялзан өвчнийг оношлох, оношлогооны чадамжыг дээжлүүлэх зорилгоор тус лабораторийн вирус судлагч эмч Ө.Гэрэлмаа, А Улаанхүү нар 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 31-ны хооронд 14 хоногийн хугацаатай “Вирус ялгах болон удам гарвалзүйн генийн (секвинсинг) арга сэдэвт” сургалт, судалгааны ажилд хамрагдав.

    Уг сургалтаар Гахайн Африкийн мялзан өвчний үүсгэгчийг гахайн уушигнаас макрофаг эс бэлтгэн 2018 онд Монгол улсад дэгдсэн Гахайн Африкийн мялзан өвчний вирусыг халдаах замаар ялган авав. Үр дүнд Монгол улсад уг өвчний молекул төвшний оношлогоо батлагдахын зэрэгцээ аргазүйг нэвтрүүлснээр Гахайн Африкийн мялзан өвчин үүсгэгчийг мал, малын гаралтай бүтээгдэхүүнд оношлох, алдаа мадаггүй илрүүлэх нөхцөл бүрдэх юм.

 

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.