Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 6-ны өдрүүдэд ОУАЭА-аас хэрэгжүүлж буй "Хүнсний аюулгүй байдлын лабораторийн чадавхи сайжруулах, малын эмийн үлдэгдэл, химийн бохирдол хянах Ази тивийн сүлжээ байгуулах" RAS/5/078 төслийн 18 гишүүн орны "ЗОХИЦУУЛАЛТ БА ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ"-ыг ХХААХҮЯ, ЗГХА МЭЕГ, ЗГХА ЦЭКАА-тай хамтран зохион байгуулж байна.