• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ТЕНДЕРИЙН УРИЛГА


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Малын гоц халдварт, халдварт өвчний вакцин мониторингийн оношлуур, тандалт шинжилгээний хэрэглэгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МЭТШ2019/07

Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори эрх бүхий тендерт оролцогчдоос Малын гоц халдварт, халдварт өвчний вакцин мониторингийн оношлуур, тандалт шинжилгээний хэрэглэгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валют төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендер нь 2 багцтай.  Үүнд:

1-р багц: Гоц халдварт, халдварт өвчний оношлуур, праймер

2-р багц: Тандалт шинжилгээний хэрэглэгдэхүүн

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй (2017-2018)

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй тендерийн үнийн дүнгийн  30 хувиас дээш байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил 2018/ аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй бараа, ажил үйлчилгээг сүүлийн 1 жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн,  санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 30 хувиас дээш /2017, 2018/

 Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай.

Тендерийн хамт нийт 1,291,941.00  /нэг сая хоёр зуун ерөн нэгэн мянга есөн зуун дөчин нэг/-н төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Эсвэл багц тус бүрт дор дурьдсан тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

1-р багцад 1,161,200.00 / нэг сая нэг жаран нэгэн мянга хоёр зуун/ төгрөг

2-р багцад 130,741.00 /нэг зуун гучин мянга долоон зуун дөчин нэг / төгрөгийн тус тус банкны тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 11 дугаар сарын 13 өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны  11 дугаар сарын 13 өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи      хаягаар хаягаар авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Нээлттэй

Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсангийн гудамж УМЭАЦТЛ-ийн 101 тоот өрөө, Утас/факсын 70111050. Веб хуудас: www.scvl.gov.mn

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.