• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

“ОНОШЛОХ ЭРДЭМ – ДЭВШИЛТ АРГА” ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН XIII БАГА ХУРАЛ БОЛЛОО


    “Оношлох эрдэм–дэвшилт арга” бүтээлийн XIII жилийн ойд зориулсан  онол үйлдвэрлэлийн бага хурал 2019 оны 11 дүгээр сарын 15- нд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн хурлаар мал, амьтны өвчний оношлогоо, тандалт, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж байгаа шинжилгээ, судалгааны ажлын бодит үр дүнг хэлэлцэж мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлийг батлах шинжилгээний ажлууд, түүний ололт амжилт, шинжлэх ухааны суурь судалгаа, оношлогоо, шинжилгээний сүүлийн үеийн аргууд, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Шилдэг өгүүлэл бичиж илтгэл хэлэлцүүлэгчийг шалгаруулах багийн бүрэлдэхүүний шийдвэрээр дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:

I-р байранд УМЭАЦТЛ-ийн вирус судлаач, шинжээч их эмч А.Улаанхүү “Гахайн африкийн мялзан өвчин монголд анх удаа оношлогдов ” сэдэвт бүтээлээр;

II-р байранд УМЭАЦТЛ-ийн химич, үлдэгдлийн шинжээч Х.Дэлгэр “Үлдэгдэл илрүүлэх шинжилгээний аpгад баталгаажилт хийсэн дүн ” сэдэвт бүтээлээр;

III- р байранд Биокомбинат УТҮГ-ын Вивар цехийн эрхлэгч Х.Энхжаргал “Ямааны шөвөг ярын нэвчин тундасжих урвал (НТУ)-ын шинжилгээ ” сэдэвт бүтээлээр;

Тусгай байранд дэд профессор, доктор (PhD) О.Уламбаяр “Монгол адууны Strongylus vulgaris годил хорхойн халдвар”, Дэд профессор Ж.Батаа “Хаврын улирлын адуун сүрэгт уламжлалт хөлөргөх арга хэрэглэсэн дүн” сэдэвт бүтээлээр тус тус илтгэл хэлэлцүүлж шилдэгээр шалгарав.

    Тус хуралд ХХААЯам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Биокомбинат ТӨУҮГ, МЭЭСБУЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургууль, Мэргэжлийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газар, 21 аймгийн мал эмнэлгийн сүлжээ лабораториуд, ЗӨСҮТ, ХӨСҮТ болон хамтран ажилладаг байгууллагуудын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.