• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн лейкозтой тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхрийн лейкоз гарсан хот айл, саалийн фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1    Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1,1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор малыг нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;

8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн малыг нядлаж 3 сарын завсартайгаар 3 удаа шинжилгээ хийхэд эерэг урвалтай үхэр гараагүй бол 1 жилийн дараа бүх үхэрт ‎эмн‎эл зүйн үзлэг, шинжилгээ хийж  өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

8.1.3 Ил шинж тэмдэгтэй үхрийг заазлаж нядлах арга хэмжээг зохион байгуулах ба холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох

8.2    Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1    Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавих;
8.2.2    Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.2.3    Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
8.3    Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.2.1    Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.3.1    Бүх үхэрт нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг, шинжилгээ хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж ил шинж тэмдэг үхрийг заазлах, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.3.2    Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
8.3.3    Лейкоз оношлогдсон айл өрх фермийн үхэрт жилд 2 удаа шинжилгээ хийх
8.3.4    Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
8.3.5    Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.3.6    Өвчтэй үхэр байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.3.7    Өвчний улмаас үхэж хорогдсон үхрийн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
8.3.8    Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх байх;
8.3.9    Үхрээс зөвхөн нэг удаагийн зүү, тариур, хуруу шил ашиглаж цус авах ба тарилга хийх;
8.3.10    Ханах, хатгах эмчилгээнд ариутгаагүй багаж хэрэгсэл хэрэглэхийг хориглох ба дамжуулан хэрэглэхийг цээрлэх;
8.3.11    Импортоор болон өөр айл, фермээс ирсэн үхрийг мал эмнэлгийн хорионд 30 хоног байлгаж үзлэг, шинжилгээний дүнг үндэслэн эх сүрэгт нийлүүлэх арга хэмжээ авах;
8.4    Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1    Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2    Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3    Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын э‎мчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
8.4.4    Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.4.5    Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
8.4.6    Ил шинж тэмдэгтэй үхрийг нядлах;
8.4.7    Өвчтэй үнээний сүүг зөвхөн буцалгасан нөхцөлд тугал тэжээхэд хэрэглэх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.