Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Cайдын 2019 оны А-09 дугаар тушаалын хавсралт
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ,
ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан /цаашид "бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан"гэх/-г бүрдүүлэх, тайлагнахтайхолбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Бүртгэл, мэдээллийн нэгдсэнсаннь “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдсон арга хэмжээ болон бусад үйл ажиллагаанаас бүрдэнэ.
1.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь программ хангамжид суурилсан мал эмнэлгийн бүх шатны бүртгэл, мэдээллийг багтаасанцахим сантай байна.
1.4.Төрийн болон хувийн өмчийн бүх шатны мал эмнэлгийн байгууллага нь “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээний бүрдэл
2.1.Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь доор заасан маягт, мэдээ, тайлан зэргээс бүрдэнэ. Үүнд:
2.1.1.Мал, амьтны шимэгчтэх өвчний мэдээ /Хавсралт-1/;
2.1.2.Мал, амьтны халдварт өвчний мэдээ /Хавсралт-2/;
2.1.3.Мал, амьтны халдваргүй өвчний мэдээ /Хавсралт-3/;
2.1.4.Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний мэдээ/Хавсралт-4/
2.1.5.Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний мэдээ. /Хавсралт-5/;
2.1.6.Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэдээ. /Хавсралт-6/;
2.1.7.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн мэдээ . /Хавсралт-7/;
2.1.8.Мал, амьтан, түүхий эд бүтээгдэхүүн, малын тэжээлийн үзлэг, шинжилгээний мэдээ. /Хавсралт-8/;
2.1.9.Мал эмнэлгийн эмчлэн сэргийлэх арга хэмжээний эм бэлдмэлийн зарцуулалт, үлдэгдлийн тайлан. /Хавсралт-9/;
2.1.10.Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эм бэлдмэлийн зарцуулалт, үлдэгдлийн тайлан /Хавсралт-10/;
2.1.11.Гоц халдварт өвчний мэдээ /Хавсралт-11/;
2.1.12.Мал эмнэлгийн гэрчилгээний мэдээ, тайлан
2.1.13.Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн шинжилгээний мэдээ, тайлан
2.1.14.Мал эмнэлгийн газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагааны бичмэл тайлан;
2.1.15.Бусад;
Гурав. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тайлагнах үйл ажиллагаа
3.1.Бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийг нэгтгэн боловсруулах, баяжуулах үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
3.2.“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулахтай холбогдсон аргахэмжээболон бусад үйл ажиллагааны мэдээллийг тухай бүрэнэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан батлагдсан маягт, зааврын дагуу үзүүлэлт тус бүрээр бүртгэж, баталгаажуулж мэдээллийн санг бүрдүүлнэ;
3.3.Төр болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхан шатны байгууллагууднь мэдээ, тайлангтухай бүр бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулна;
3.4.Энэхүү журмын 2.1-д заасан маягт, зааврын дагуу анхан шатны нэгжээс ирүүлсэн мэдээллийг холбогдох шатны мал эмнэлгийн төрийн байгууллагууд хянаж, баталгаажуулан дээд шатны байгууллагад тухай бүр хүргүүлнэ;
3.5.Бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулсан мэдээ, тайланг холбогдох шатны мал эмнэлгийн төрийн байгууллагууд нэгтгэн харьяалах дээд шатны байгууллагад хагас, бүтэн жилээр албан бичгээр хүргүүлнэ;
3.6.Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээнд баг, хороо, сум, дүүргийн нэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стандартаар нэрлэж, мэдээллийг давхардуулж /сар дамжиж өвчилсөн түүнээс эдгэрсэн мал, амьтныг дараа сарын мэдээнд оруулахгүй/ мэдээлэхгүй ба хагас жил, жилийн эцсийн мэдээг өссөн дүнгээр тус тус мэдээлнэ;
3.7.Мал эмнэлгийн салбарын төрийн байгууллагууд нь тухайн шатандаа бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг бүрдүүлж, нэгтгэн дүгнэх ба мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангана;
3.8.Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хагас жил, жилийн эцсийн мэдээ, тайлангийн нэгтгэлийг сумын мал эмнэлгийн тасаг, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага тус бүр жил бүрээр цаасан хэлбэрээр архивлана.
Дөрөв. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн цахим программ хангамж
4.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага“Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн цахимпрограмм хангамж хөгжүүлэх, ашиглах, хамгаалах”зааврыг батлаж, нэгдсэнудирдлага, зохицуулалтаархангажажиллана;
4.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд тусгай зориулалтын сервер, сүлжээг бий болгох, ашиглах, хадгалалт, хамгаалалт, нууцлалын байдлыг хангахтай холбогдох үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулна;
4.3.Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагаас олгосон тусламж болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
Тав . Хариуцлага
5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина;
5.2.Энэхүү журамд нарийвчлан тодорхойлсноос бусад бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэх, тайлагнахтай холбоотой хариуцлага нь мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль холбогдох бусад хууль, дүрэм, журмаар зохицуулагдана.