• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

МАЛЫН ЭМЧ, МАЛ ЭМНЭЛГИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын                                                                                                                        2018 оны А/53 дугаар тушаалын хавсралт

МАЛЫН ЭМЧ, МАЛ ЭМНЭЛГИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм (цаашид “ёс зүйн дүрэм” гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн дүрмээр тодорхойлогдоно.

1.2.Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ёс зүйн дүрмийгбатлан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.

1.3.Ёс зүйн дүрэм ньМал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1-д заасантөв, орон нутгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээ, хувийнхэвшлийн байгууллагуудад ажиллаж байгаамэргэжилтнүүд, малын их, бага эмч,мал эмнэлгийн техникийн ажилтан нарт хамаарна.

1.4.Шаардлагатай тохиолдолд энэхүү ёс зүйн дүрэмд нийцүүлэн ажил, үйчилгээний мэргэжлийн онцлогийг тусгасан ёс зүйн нэмэлт хэм хэмжээг тухайн байгууллагын мэргэжлийн зөвлөл боловсруулж, байгууллагын дарга баталж мөрдүүлэхийн зэрэгцээ байгууллагын дотоод журамд энэхүү дүрмийг тусган хэрэгжүүлнэ.

1.5.Мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын их, бага эмч, техникийн ажилтан нар нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, тэгш байдал,үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, шударга ёс, хөнгөн шуурхай, чанар, хүртээмжтэй үйлчлэх зарчмыг баримтална.

 Хоёр. Мэргэжлийн үг хэллэгийн ойлголт

Мал эмнэлгийн салбарын мэргэжилтний ёс зүйн дүрмэнд хэрэглэгдсэн зарим үг хэллэгийг дараах байдлаар ойлгоно.

2.1.Мал эмнэлгийн техникийн ажилтан:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30.21дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.2.Мал эмнэлгийн үйлчилгээ:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.8 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.3.Мал эмнэлгийн салбарын байгууллага:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.4.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах гэж:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.5 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.5.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.6.Мал, амьтны өвчинтэй тэмцэх:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.7 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.7.Мал:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.8.Тэжээвэр амьтан:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.9.Зэрлэг амьтан:-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.10. Малчин:-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг

2.11.Бэлэг:-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.9 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.12.Хандив:-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.8 дахь заалтаар тодорхойлсон ойлголтыг;

2.13.Давуу байдал:-“Авлигын эсрэг” хуулийн 3.1.4 дэх заалтаар тодорхойлсон ойлголтыг;

Гурав. Мал эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ.

3.1.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нигүүлсэнгүй үйлчилгээг хөнгөн, шуурхай, чанартай, төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, дадлагатуршлагыг бүрэн зориулж, боловсон, энэрэнгүй, зарчимч, шулуун шударга ёсны зарчмыг баримтан ажиллана.

3.2.Мал эмнэлгийн үйлчилгээг малчин, мал бүхий бүх иргэд, амьтан маллагчидадүл ялгаварлан, тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

3.3.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нар нь үйл ажиллагаандаа салбарынхаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, байгууллагын дотоод журам, удирдамж, заавруудыг чанд мөрдөж ажиллана.

3.4.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтад хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, бусдаас зөвлөгөө авах, мэдлэг, ур чадвараа харилцан солилцох зэргээр орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилт, дэвшилтэт аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэнэ.

3.5. Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд нийцүүлэн, мэргэжлийн чиг баримжаатай үнэн зөв гаргана.

3.6.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь салбарын байгууллагын удирдах ажилтан болсноор мал эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн хэм хэмжээ нь өөрчлөгдөхгүй.

3.7.Мал эмнэлгийн удирдах ажилтан нь ёс зүйн дараах нэмэлт үүргийг хүлээнэ.

3.7.1.Хариуцсан байгууллага, нэгжийн түвшинд мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.7.2.Мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулах захиалгат болон төлөвлөгөөт ажлын хөрөнгө санхүүг шударгаар хуваарилах, байгууллагын дотоод журамд тусган хэрэгжүүлнэ.

3.7.3.Байгууллагын хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ёс зүйн хяналтын хороо болон салбар хороо байгуулан ажиллуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

3.7.4.Энэ дүрмийн 8.1-д заасны дагуу мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эмчийн хүсэлтийг хүлээн авч, шалган, нэн даруй шийдвэрлэнэ.

3.7.5.Мал эмнэлгийн салбарын байгууллагын дарга, эрхлэгч, үйлчилгээний нэгжийн эзэд, захирал нар нь мэргэжлийн бус хүн байсан ч мал эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нэгэн адил дагаж мөрдөнө.

3.8.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь өөрийн байгуулага дээр туршлага судлах малын эмч, дадлага хийх оюутныг аль болох дэмжиж залуу хойч үеэ бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зарчим баримтална.

3.9.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь малын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаандаа олон улсын стандарт, зөвлөмжийг өөрийн онцлогтоо нийцүүлэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.

3.10.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь орон нутгийн мал сүргээ элдэв өвчин, ялангуяа нийтийн эрүүл мэндэд аюултай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс эрүүлжүүлэх, цаашид өвчин гарахаас сэргийлэх, мал сүргээ эрүүл, нийтийн эрүүл мэнд, олон улсын худалдаанд аюулгүй гэдгээ нотлон харуулахыг эрмэлзэнэ.

3.11.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь ёс зүйтэй шударга байдлыг эрхэмлэж, бусдыг залилан мэхлэх, бэлэг,татаас авах, худал хуурмаг үйл ажиллагаанд оролцох зэргээс ангид байх зарчим баримтална.

3.12.Мэдлэг, ур чадвараа нийгмийнэрүүл мэндийн төлөө зориулж, нийтийн эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;

3.13.Мал эмнэлгийн байгууллага, бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон ажлын нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст тараахгүй, мэдээлэхгүй байх;

3.14.Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, саад тотгор учруулах зэргээр мэргэжлийн ёс зүйн алдаа гаргахгүй байх.

3.15.Мал эмнэлгийн мэргэжилтэн нь мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаарх албан бичиг баримт, тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, дууриалган засварлах, устгах зэрэг үйлдэл гаргахгүй байх.

3.16.Үйлчлүүлэгчтэй урьдчилан гэрээ байгуулах, захиалга авах, мэдээлэл өгөх зэргээралбан ёсны зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээ үзүүлэхгүй байх.

3.17.Бусдын гэрээт үйлчлүүлэгчдэд онцгой нөхцөл байдал үүссэнээс бусадтохиолдолдзөвшөөрөлгүй үйлчлэх, шаардлагагүй үйлчилгээний талаар зааварчлах, үйлчилгээ үзүүлэхгүй байх.

3.18.Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах, бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулахгүй байх.

3.19.Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй байх.

3.20.Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, стандартын бус, хугацаа дууссан, хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх, дэмжиж сурталчлах, зарж борлуулах, түгээх үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгох, сурталчлахгүй байх.

3.21.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь үйлчлүүлэгчийг мал эмнэлгийн үйлчилгээ авах, мал эмнэлгийн нэгж, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй,нөлөө үзүүлэхгүй байх.

3.22.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь үйлчлүүлэгчтэй зүй бус харилцах, нэр төрийг нь гутаандоромжлох, басамжлах зэрэг үйлдлийг гаргахгүй,түүнд өөрөө оролцохгүй байх.

3.23.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө нормативт үйлчилгээний төлбөрөөс гадна үйлчлүүлэгчээс авлига, хээл хахуул, шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй байх.

3.24.Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг бэлгийн дарамтанд оруулахгүй байх.

3.25.Удирдах ажилтан болон мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нь давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх.

Дөрөв.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан үйлчлүүлэгч иргэдтэй харилцах горим

4.1.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь үйлчлүүлэгчтэй хүнлэг, боловсон хандаж, ил тод, итгэл даасан үйлчилгээг мэргэжил, ёс зүйн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэн, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана.

4.2.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нар нь оршин буй нутаг дэвсгэртээ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, стратеги, төсөл, хөтөлбөр, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй, мал эмнэлгийн чиг баримжаатай удирдлага, үйлчилгээ, үүрэг чиглэл, заавар зөвлөмжөөр хангах, нийт ард иргэдэд сурталчлах үүрэгтэй.

4.3.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар нь гэрээт үйлчлүүлэгчдийн тухайн орон нутагтаа байнга оршин суугч байж, дуудлага, үйлчилгээгээр тогтмол хангаж ажиллана. Дуудлага үйлчилгээнд очоогүйгээс иргэнд учирсан хохиролыг шийдвэрлэхэд ёс зүйн хариуцлага хүлээнэ.

4.4.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал эмнэлгийн үйлчилгээний зорилго, чиглэл, мөн чанар, ач холбогдол үр дүнгийн талаар үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгчидтогтмол энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан таниулж байна.

4.5.Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ тухай бүр цаг хугацааг зарлан мэдээлж, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх бөгөөд малын эзний зөвшөөрөлгүймалчин болон холбогдох хүнийг байлцуулалгүйгээр үйлчилгээ үзүүлэхгүй.

4.6.Малын гоц халдварт өвчин оношлогдсон, цаг үеийн шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэр гаргуулан бүх нийтийн дайчилгаагаар ажил гүйцэтгэжболно.

4.7.Мал эмнэлгийн үйлчилгээг малчид, үйлчлүүлэгчдэд үзүүлэхдээ улс, аймаг орон нутгийн шийдвэрээр тогтоосон үйлчилгээний хөлсний норм, норматив, жишиг үнэлгээг баримтлах ба бусад үйлчилгээний үнэлгээг үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэнэ.

Тав. Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар мал, амьтантай харьцах горим.

5.1.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал, амьтантай зүй зохистой харьцах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, нийтийн эрүүл мэнд, био-хамгаалал зэрэг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хүлээлтэд нийцэж ажиллах.

5.2.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал, амьтныг эрүүл байлгах, аюулгүй орчинд өсгөж үржүүлэх, өлсгөж цангаахгүй, айдас зовиургүйбайлгаж энэрэнгүй аргаар нядалгаанд оруулах зэрэг байгалийн жам ёсны эрхийг дээдлэн, олон нийтэд сурталчилан таниулах замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэх.

5.3.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал амьтныг шинжлэх ухааны туршилт, судалгаанд ашиглахдаа аль болох зовоохгүй арга барилаар туршилтаа явуулах, туршилтын амьтны тоог цөөрүүлэх, боломжтой тохиолдолд амьтны бус аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэнэ.

5.4.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал, амьтантай харьцахдаа зан үйлд нь тохируулан харьцах, үйлчлүүлэгчийн тусламжтайгаар бэхлэх, уях зэргээр хөдөлмөр аюулгүй байдлыг хангах, үйлчилгээг хөнгөвчлөх, зовлон зүдгүүрийг багасгах, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэн мал амьтан, үйлчлүүлэгч, мал эмнэлгийн үйл ажиллагааныхаа тэнцвэрийг тогтмол хангаж ажиллах.

5.5.Мал, амьтанд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхдээ мэдлэг чадвар, шударга зан үйл, ёс суртахуун, энэрэнгүй нигүүлсэнгүй үзлийг эрхэмлэн ажиллах, мал, амьтантай зүй бус харьцаж буй үйлдэлдэй эрс шийдвэртэй тэмцэх, мал, амьтадтай үлгэр жишээч харьцах харилцааг төлөвшүүлэхэд мэргэжилтний ёс зүйг өндөрт өргөж ажиллах.

5.6.Мал, амьтанд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхдээ тогтоосон, стандарт, журам, зааврыг нарийн чанд мөрдөж ажиллах.

5.7.Үхлийн төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй өвчтэй мал амьтныг аль болох эмчилгээний үргүй зардал гаргахаас сэргийлж, өвдөлт, зовиур шаналгааг багасгах, амар тайван байдлыг хангах зорилгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, эзэнд зөв ойлгуулсаны үндсэн дээр уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу тавиланг богино хугацаанд шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

Зургаа.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан хоорондын харилцааны горим.

6.1.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, найрсаг, дотно эвсэг, ажлыг дэмжсэн, хамтын үйл ажиллагааны зарчимд тулгуурлан хийгдэх.

6.2.Мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр өгөөжийг сайжруулах зорилгоор малын эмч, техникийн ажилтан нар нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ үнэнч, шударга, зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх.

6.3.Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар нь шат дараалсан удирдах, удирдуулах ёс, дэг жаяг, үнэнч, шударга зарчмыг хүндэтгэн хамтран ажиллах.

6.4.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчдэд хайхрамжгүй хандах, хуурах, залилан мэхлэхтэй эвлэрэшгүй тэмцэж байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлжажиллах.

6.5.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх явцдаа өөрийн санаачлага, үйлчлүүлэгчийн хүсэлтээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, зөвлөх эмч, мэрэгшсэн эмч нараасзөвлөгөө авч, тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай үзүүлэх.

6.6.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нар аливаа асуудлыг шийдвэрлэхдээ салбарын хууль тогтоомж, эрх зүйн актуудыг баримтлан ажиллах ба холбогдох саналаа боловсруулж дээд шатны байгууллагадаа өгөх, танилцуулах.

6.7.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн малын өвчин эмгэгийн байдал, түүний тархалт, эрсдэл, тэмцэж буй арга хэмжээ, ажил үйлчилгээнийхээ талаарх өөрт байгаа мэдээллээ өөр хоорондоо чөлөөтэй солилцож, харилцан ойлголцож, асуудлыг хамтран шийдвэрлэх, санал боловсруулах, мэдээлэл өгч хамтран шийвэрлэх.

6.8.Мэдээллийг дараах хүмүүст албан ёсоор хүргэнэ.

6.8.1.өөрийг нь шууд удирдан ажилладаг мэргэжлийн дээд шатны байгууллага,  удирдах ажилтан;

6.8.2.байгууллагын зөвлөх мэргэжилтэн, хамтран ажилладаг мэргэжилтэн,малын эмч;

6.8.3.тухайн орон нутгийн засаг захиаргаа, мал эмнэлгийн тасаг, аймаг, нийслэл, мал эмнэлгийн ерөнхий газрын асуудлыг хариуцсан албан тушаалтанд;

6.8.4.хуулиар олгогдсон эрх бүхий бусад үйлчлүүлэгч малчид, иргэд;

6.9.Мал эмнэлгийн нэгжийн малын эмч, текникийн ажилтан нь тухайн гэрээт малчид мал бүхий иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолдөөр мал эмнэлгийн үйчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага үйлчилгээ үзүүлэх бол тухайн гэрээт малын эмчтэй ньзөвшилцөн, тохиролцож орон нутгийн засаг захиргааны байгууллагад бүртгүүлж зөвшөөрөл авсаны үндсэн дээр үйлчилгээ үзүүлж болно.

6.10.Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан нь мал эмнэлгийн стандарт, дүрэм, журам, зааварт нийцээгүй мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, эмчилгээ, оношлогоог бусдын заавраар хийж гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв тийм үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтан, газарт албан ёсоор мэдээлэх.

Долоо. Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар нийгэмтэй харилцах горим.

7.1.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь холбогдох хууль, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж,хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвхитэй оролцож, мал сүргийг эрүүлжүүлэхэд мал эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, худалдааны чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдтэй үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллах.

7.2.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь нийгэм, олон нийт, үйлчлүүлэгчийн эрх ашгийг өөрийн хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавих.

7.3.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь олон улсын болон бусад хандив, тусламж, халамж, буяны байгууллага, сайн санаат иргэдээс мал эмнэлгийн арга хэмжээнд зориулан өгсөн хандив, тусламж дэмжлэгийг зориулалтын дагуу үр дүнтэйзарцуулах, гүйцэтгэлийг хандивлагч болон хэрэглэгчдэд ил тод мэдээлэх, тайлагнах.

7.4.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч нар нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, утсан харилцаа ашигланнийтэд зөвлөгөө, мэдээлэл өгч, мэргэжлийн сурталчилгаа хийхдээ зөвхөн үнэн зөв, энгийн, тодорхой, олон нийтэд ойлгомжтой,хуульд заасан хүрээнд зохион байгуулах.

7.5.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар нь мал эмнэлгийн арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, эмийн хэрэглээ, эмчилгээ, үйлчилгээний аргатай холбоотой хууль бус, ташаа, худал хуурмаг, ойлгомжгүй, эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн актад нийцээгүй мэдээлэл, сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх.

7.6.Эмийн зохисгүй хэрэглээг олон нийтэд сурталчилан ойлгуулах, эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай, хэрэглэх заавар нь монгол хэлээр хэвлэгдсэн эмийг малын эмчээс авч хэрэглэх тухай ухуулан энэ шаардлагад нийцсэн эмийг хэрэглэгчдэд хүргэж үйлчлэх.

Найм. Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах

8.1.Малчид, мал бүхий иргэд, үйлчлүүлэгчид мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулахаарзахиалга өгөөгүй, тогтоосон хугацаанд, зарласан газар мал сүргээ бэлэн байлгаагүй, туслах хүн хүчээ бэлтгээгүйгээс ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх байдал үүсгэсэн, айлган сүрдүүлсэн, ёс бусаар харьцсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно. Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нар татгалзах болсон үндэслэлээ өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэнэ.

2.2.Мал эмнэлгийн мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан нь малчид, мал бүхий иргэд, үйлчлүүлэгчийн хүсэлт, шаардлага, дуудлага нь хууль ёсны биш гэж үзвэл татгалзах.

Ес.Ёс зүйн дүрмийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

9.1 Мал эмнэлгийн мэргэжилтний ёс зүйндүрмийг зөрчсөн болох нь бодит баримтаар тогтоогдсон, ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй, мэргэжилтэн, малын эмч, техникийн ажилтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.