• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын                                                                                                     2019 оны А-16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, дамжин тархахаас сэргийлэх, гоц халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол болон өвчний онош баталгаажсан тухай мэдээлэхэд журмын зорилго оршино.

1.2.Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг холбогдох этгээд эрт илрүүлэх, мал эмнэлгийн тасагт дуудлага, мэдээлэл өгөх, дуудлагын дагуу үйлчлэх болон тухайн мэдээллийг удирдах, холбогдох байгууллагуудад шуурхай, үнэн зөв мэдээлэх үйл ажиллагаа хамаарна.

1.3.Энэхүү журмыг малын эмнэлгийн салбарын байгууллага, мэргэжлийн хяналт болон холбогдох бүх шатны Засаг дарга, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид, малчид, мал бүхий иргэд, малын эзэн, холбогдох төр захиргааны байгууллага, ард иргэд дагаж мөрдөнө.

Хоёр. Яаралтай мэдээлэх үйл ажиллагаа

2.1.“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан тохиолдлыг мэдээлэх үүрэг бүхий хүн, албан тушаалтан хуульд заасан хугацаанд холбогдох мал эмнэлгийн тасагт мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг мэдэгдэнэ.

2.2.Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй дуудлага, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдээлнэ.

2.3.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй дуудлага, мэдээллийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр мал эмнэлгийн тасагт хүлээн авна.

2.4.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авахдаа энэхүү журмын  хавсралтаар баталсан дуудлага, мэдээллийн бүртгэлийн журналыг мал эмнэлгийн тасаг хөтөлнө.

2.5.Мал эмнэлгийн тасаг дуудлага, мэдээллийг баталгаажуулж, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмчийг байгуулсан гэрээний хүрээнд шуурхай ажиллуулна.

2.6.Мал эмнэлгийн тасаг нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй дуудлага, мэдээллийг дам болон дамжуулан авсан тохиолдолд энэхүү журмын 2.5 дахь заалтыг нэгэн адил мөрдөнө.

2.7.Дуудлагаар ажилласан малын эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар мал эмнэлгийн тасаг хангана.

2.8.Малын эмч гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй малд үзлэг хийж анхны онош тогтоогоод өвчний тархвар зүйн мэдээллийг тухайн голомтоос өвчний халдварыг үл тараах аргаар, шуурхай мэдээлж, мал эмнэлгийн тасгаас өгөх шийдвэрийг хүлээнэ.

2.9.Мал эмнэлгийн тасаг анхны онош, тархвар зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, малын эмчид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зааварчилгаа өгнө.

2.10.Голомтод ажиллаж буй малын эмчийн авсан сорьцыг мал эмнэлгийн тасаг холбогдох лабораторит хүргүүлнэ. 

2.11.Мал эмнэлгийн тасаг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт мэдээлэл хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэдээлнэ.

2.12.Мал эмнэлгийн тасаг гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн тухай Засаг даргад мэдээлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдал хангуулна.

2.13.Энэхүү журмын 2.11-д зааснаар мэдээлэл хүлээн авсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар мэдээлэл хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор анхны онош, тархвар зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар сумын мал эмнэлгийн тасгийг хангана.

2.14.Сорьцыг шинжилсэн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь шинжилгээний явцын болон эцсийн хариу, түүнд үндэслэсэн дүгнэлтийг ажлын цагийг үл харгалзан шинжилгээ дууссанаас хойш 2 цагийн дотор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт, улсын мал эмнэлгийн лаборатори нь шинжилгээний дүгнэлтийг 2 цагийн дотор Мал эмнэлгийн ерөнхий газарт тус тус цахимаар хүргүүлж, утсаар мэдээлнэ.

2.15.Анхны онош, шинжилгээний дүгнэлт хүлээн авсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар нь мэдээлэл хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор дүн шинжилгээг хийж Мал эмнэлгийн газарт мэдээлнэ.

2.16.Гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн тухай холбогдох шатны Засаг даргад мэдээлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдал хангуулна.

2.17.Мал эмнлэгийн ерөнхий газрын ерөнхий эмч мэдээллийг шууд хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлыг ахалж, дүгнэлт, шийдвэрийг шуурхай гаргана.

2.18.Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга гоц халдварт, халдварт өвчний онош баталгаажсан мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Онцгой Комисс, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад дүгнэлтийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэдээлнэ.

2.19.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар гоц халдварт өвчний онош баталгаажсан мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг дарга, мал эмнэлгийн тасагт 2 цагийн дотор мэдээлнэ.

2.20.Мал эмнэлгийн тасаг гоц халдварт өвчний онош баталгаажсан мэдээллийг сум, дүүргийн Засаг дарга болон голомтод ажиллаж байгаа малын эмчид нэн даруй мэдээлнэ.

2.21.Байнгын ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг дээр илрүүлсэн гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг энэхүү журмын дагуу мэдээлнэ.

Гурав. Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг

3.1.Мал эмнэлгийн тасаг ажлын шаардлагаар өвчний дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжгүй болсон үедээ түүнийг хүлээн авч, хариу арга хэмжээ авах үүрэгтэйгээр гэрээт мал эмнэлгүүдээс түр сонгон ажиллуулж болно.

3.2.Мал эмнэлгийн тасаг нь иргэдээс яаралтай дуудлага, мэдээлэл хүлээн авах албан тушаалтны нэр, утас, цахим хаяг, албан болон гэрийн хаяг зэргийг нийтэд хүртээмжтэй байхаар байршуулж, сурталчилна.

3.3.Монгол Улсын ерөнхий эмч мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн болон өвчний онош баталгаажсан тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хугацаанд мэдээлнэ.

3.4.Монгол Улсын малын ерөнхий эмч мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн болон өвчний онош баталгаажсан тухай хэвлэл мэдээлэл, олон нийтэд хэвлэлийн хурал хийх зэргээр нээлттэй мэдээлнэ.

3.5.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний баталгаажсан оношийн мэдээллийг хүлээн авсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга ерөнхий эмчийн зөвшөөрснөөр хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлж болно.

3.6.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний бүртгэл мэдээллийн санг цахим хэлбэрээр үүсгэж хадгална. Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сангийн журмаар энэхүү харилцааг зохицуулна.

3.7.Мал эмнэлгийн тасаг нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний дуудлага, анхан болон эцсийн онош, тархвар зүйн мэдээллийг тархвар зүйн мэдээллийн санд тухай бүр оруулна.

3.8.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний оношийн талаар малын ерөнхий эмч нийтэд зарлаагүй байхад олон нийтийн аливаа мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацахыг хориглоно.

3.9.Энэхүү журмын 3.6-д зааснаар ерөнхий эмчийг нийтэд зарлахаас өмнө дотоод, гадаадын мэдээллийн хэрэгслээр тараасан мал, амьтны гоц халдварт өвчний сэжиг илэрсэн болон өвчний онош баталгаажсан мэдээллийг хуурамч мэдээлэл гэж үзнэ.

Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

4.1.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн даруйдаа тухайн шатны мал эмнэлгийн байгууллагад дуудлага өгөх, мэдээллийг хүргэх,

4.2.Дуудлага, мэдээлэл өгөхдөө мал эмнэлгийн тасгийн холбогдох мэргэжилтний асуулгад үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх,

4.3.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин бүртгэгдсэн талаар ерөнхий эмч нийтэд зарлаагүй байхад олон нийтийн аливаа мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээхийг хориглоно.\

Тав. Хариуцлага

5.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 хэсэг, “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага ногдуулна.

 

Журмын хавсралт.

Дуудлага, мэдээллийн бүртгэлийн журналын маягт

Огноо. ........оны .... сарын...-ны өдөр

              2.1.1.Газар, орны байршил

Аймаг.................................................................................................................................................

Сум.....................................................................................................................................................

Баг......................................................................................................................................................

Газрын нэр.........................................................................................................................................

Байршлыг дүрслэх............................................................................................................................

2.1.2.Өвчний шинж тэмдэг үзүүлсэн мал, амьтны төрөл, тоо

Шинж тэмдэг илэрсэн малчин өрхийн тоо......................................................................................

Шинж тэмдэг илэрсэн малын төрөл, тоо. Доогуур нь зурж, тоог бичих.

Адуу..............., Тэмээ.................., Үхэр.............., Хонь.............., Ямаа.........., Гахай.................., Нохой......................., Бусад/нэрээр/................. . .............................................................................

Насны хувьд. Төл................., нас гүйцсэн.................., зөвхөн эм..................... зөвхөн эр........................., аль аль хүйс.........................................................................................................

2.1.3.Өвчний шинж тэмдэг илэрсэн огноо

................ оны ............... сарын......... өдөр.................. цаг.............. минут

2.1.4.Эмнэл зүйн ил шинж тэмдэг

Биеийн ерөнхий байдал /зурах/

..........................................Зогссон......................Хэвтсэн.................,Толгойгоо унжуулсан........ Бусад..................................................................................................................................................

Халуурсан эсэх........................... Халууныг хэмжсэн бол...............................................................

Өвс тэжээлээ идэж байгаа эсэх........................................................................................................

Шүлс гоожсон эсэх............................., шүлсний биелэг байдал.....................................................

Янз бүрийн яр шархтай эсэх.........................., аман дотор..................., хэлэн дээр.................., бусад онцгой шинж тэмдэг...............................................................................................................

2.1.5.Мэдээлэл өгсөн хүний нэр, хаяг, утас

Овог, нэр......................................................................................................................................

Холбоо барих утас........................................................  ..........................................................

             Боломжтой бол хаяг:.....................................................................................................................................

Мэдээлэл өгсөн хүн хэн болох:

Эзэн.............................................................................................................................................

Малчин........................................................................................................................................

Өөрийн эзэмшлийн бус..............................................................................................................

Хамааралгүй, таарсан.................................................................................................................

Бүртгэсэн мэргэжилтний тэмдэглэх хэсэг:

Дуудлага хүлээн авсан огноо, цаг минут......................................................................................................

Дуудлага өгсөн хэлбэр: биеэр..........................., утсаар.................................., бусдаар дамжуулж..................., цахимаар......................., сүлжээгээр.......................................................................

Таамаглал:......................................................................................................................................................

Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчийг ажиллуулах тухай мэдэгдсэн огноо, цаг минут.

.........................................................................................................................................................................

Дуудлагын мэдээллийг танилцуулсан байдал.............................................................................................

Танилцсан малын эмчийн гарын үсэг...........................................................................................................

Малын эмчид өгсөн мэргэжил арга зүйн зөвлөгөөний тухай........................................ ....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дуудлагын дагуу ажилласан малын эмчийн онош..................................................

 

Журмын хавсралт.

 

Дуудлагаар томилогдон ажилласан гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний

нэгжийн малын эмчийн хөтлөх маягт

Тэмдэглэлийг өдөр тутам хийнэ. Асуумж судалгааны хуудасны загвар ашиглан мэдээлэл цуглуулж, тасагт мэдээллийг шуурхай мэдээлнэ.

Дуудлага албан ёсоор хүлээн авсан огноо, цаг, минут

.........................................................................................................................................................................

Дуудлагаар газар дээр нь очсон огноо, цаг минут.

.........................................................................................................................................................................

Дуудлагын мэдээллийг газар дээр нь анамнез авч тодруулсан тухай: .........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Сүргийн эрүүл мэндийн талаархдүгнэлт:.................................................................................................

....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Урьдчилсан онош:..........................................................................................................................................

Авсан дээжийн төрөл, нэр, тоо ширхэг:

.........................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................

Дээжийг хүргүүлсэн тухай мэдээлэл:...........................................................................................................

.........................................................................................................................................................................

Эмнэлзүйн шинэ тэмдэг бүхий тохиолдлуудын бүртггэл. Өдөр бүрээр илэрсэн шинж тэмдэгийг хөтлөхөөс гадна шинэ тохиолдол бүрийг өдөрт нь нэмж бичнэ.

Малчин өрхийн нэр

Огноо

Өвчилсөн малын тоо, толгой, нас, хүйс

Тэмээ

Үхэр

Адуу

Хонь

Ямаа

Бусад

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /өдөр бүрээр/

МЭ-ийн тасагт тавьсан саналын агуулга, огноо.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.