Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд 2019 онд Малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, харилцан туршлага солилцох, мал эмнэлгийн салбарын байгууллага хооронд шуурхай мэдээлэл солилцох, үр бүтээлтэй хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах асуудлыг тодорхойлох зорилготойгоор уулзалт хэлэлцүүлэг 2019 оны 12-р сарын 16-17-нд УМЭАЦТЛабораторид зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлэгт НАМЭМ, МЭЕГ, УМЭАЦТЛ, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Дижитал медик ХХК, МБАНХ, төсөл хэрэгжиж буй аймгийн МЭГ болон АБАХ оролцов.