Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрээр өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгаас 40.000 тонн махыг түүхий, дулааны аргаар боловсруулж экспортлохоор ХХААХҮЯ-аас шийдвэр гаргасан байна. Иймд УМЭАЦТЛ-ийн захирал, ерөнхий эмч, чанарын менежер, албаны дарга, шинжлэгч эмч, дээж хүлээн авагч болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын 5 улсын байцаагч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн 7 төлөөлөгч нар гурван талт уулзалтыг 2020 оны 10-р сарын 09-ний өдөр хийв.
Энэхүү уулзалтаар шинжилгээнд илгээх, ирсэн дээжийг хүлээн авах, лабораторийн цахим системд буюу vetlab.shinjilgee.mn бүртгэх, хариу олгох талаар хэлэлцэв.