Тус лабораторийн нийт ажилчид “Гамшиг осол, аюулгүй байдлаас хамгаалах” үзлэгт 2020 оны 10 сарын 27-ны өдөр яаралтай цугларах дохиогоор цуглах цэгт гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хувцас, хэрэглэл бэлэн байдлыг хангаж бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Онцгой байдлын Ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж үзлэг, шалгалт хийсэн бөгөөд гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед хэрхэн өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах талаар танилцуулга мэдээлэл, заавар зөвлөгөөг өгсөн.