Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори нь Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас баталсан “COVID-19 цар тахлын онцгой нөхцөлд улсын хилээр орж ирж буй нохой, муур нэвтрүүлэх, мал эмнэлгийн тусгаарлалтын хяналтад авах түр заавар”-ын дагуу шинжилгээ хийж байна.
2020 оны 09-р сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр орж ирж буй 11 нохойны 44 дээжид Бодит хугацааны Полимеразийн гинжин урвалын шинжилгээ хийхэд бүх дээжинд сөрөг буюу корона вирусын генийн өвөрмөц хэсэг илрээгүй байна.