НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс Лаборатори үнэлгээний арга буюу LMT эзэмшүүлэх цахим сургалтыг 2021 оны 1-р сарын 27-29-ний өдрүүдэд олон улсын лабораторийн эксперт Christopher Morrissy цахимаар удирдан явуулсан.
Энэхүү сургалтад МЭЕГ, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, НМЭГ-ын чанарын менежер, мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй 5 хүн хамрагдав.
Оролцогч нар УМЭАЦТЛ-ийн нян, ийлдэс судлалын лабораториудыг LMT аргаар үнэлэх дадлага хийж, үр дүнгээ танилцуулан, тухайн лабораторийн давуу болон сул талуудыг тодорхойлон, үнэлгээнд тулгарч байсан хүндрэл болон зөвлөмж гаргав.