Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Энтеробактериозгарсан айл, аж ахуйн нэгж, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах ;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн эсвэл энтеробактериозоос сэргийлэх вакцин тарьснаас хойш 14 хоногийн дараа бүх малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй төлд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн үүрэг:
8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;
8.2.3 Өвчтэй төлийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн мөрдөлт хяналт тавих ;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
8.3.2 Бүх төлд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй төлийг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах, өвчин байнга гардаг нутгийн хургыг өвчин гарахаас 30–45 хоногийн өмнө сэргийлэх тарилгад хамруулах
8.3.5 Өвчин гарсан аж ахуйн нэгж, фермд тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнийг халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ байнга хэрэгжүүлэх явцад хийлгэх ;
8.3.6 Өвчтэй төлийн арчилгаа, маллагаа, сувилгаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.7 Өвчтэй төл байсан хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон төлийн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
8.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин ийлдсийг захиалж байх ;
8.4 Мал, амьтан бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
8.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.4.3 Төлийн хашаа, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих;
8.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй төл, малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ;
8.4:5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.4.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр хэт олноор нэг дор бөөгнөрүүлэх, шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;