• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

COVID-19 мэдээ


                                Мал, амьтны өвчний гадаад мэдээ

        COVID-19 цар тархалт нь SARS-CoV-2  коронавирусээр үүсгэгддэг. Коронавирус нь коронавиридын овгийн РНХ агуулсан вирус, үүний зарим вирус нь хүнд амьсгалын замын өвчнийг үүсгэдэг, ердийн ханиаднаас амьсгалын замын цочмог хэлбэрийн өвчин үүсгэдэг. Жишээлбэл: Амьсгалын замын цочмог хам шинж өвчин (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин (MERS), эдгээр өвчин нь үхэл өндөртэй, 2003 болон 2012 онд тус тус анх удаа илрүүлсэн байдаг. Коронавирус нь альфа, бета, гамма, дельта гэсэн 4 төрөлд ангилагдана, хүнд өвчлөл үүсгэдэг коронавирус нь  альфа болон бетта төрөлд хамаарагдаж байна. Эдгээр вирусын олонх  нь амьтдын хэд хэдэн төрөлд буюу хуурай газрын, усны, гэрийн тэжээвэр, зэрлэг амьтанд  халдварладаг. Амьсгалын замын цочмог хам шинж өвчнийг үүсгэгч вирус нь 2002 онд муур болон хүнд, Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж өвчнийг үүсгэгч вирус нь 2012 онд нэг бөхт тэмээ болон хүнд тус тус халдварласан.  Ойрхи Дорнодод MERS-CoV вирусын халдварын тохиолдол илэрсээр байна, вирусын эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна. Гэвч вирусын судалгаанд MERS-CoV вирусыг тээгч эзэн болох ганц бөхт тэмээнээс хүнд халдвар дамжсан тухай тэмдэглэсэн байна.

        Монгол оронд зөвхөн хоёр бөхт тэмээ (Camellus Bactrianus) байдаг. Гадаадын судлаачдын (Susanna et al., 2020) бүтээлээс харахад хоёр бөхт тэмээний ийлдсэнд MERS-CoV вирусын эсрэгбием илэрсэн байна, энэ үр дүнгээр хоёр бөхт тэмээ нь  MERS-CoV вирусаар халдварлагдсан болохыг нотолж байна. Дээрх үр дүн нь Монгол орны тэмээнд MERS-CoV вирусын эсрэгбием илрүүлэх тандан судалгаа хийх үндэслэлийн нэг  болж  байна.

        Шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19) нь  2019 онд БНХАУ-д анх гарсан ба SARS-CoV-2  нь хүнээс хүнд халдах замаар цар тархалтыг үүсгэж байна. Вирусийн генийн шинжилгээгээр SARS-CoV-2  нь Ринолофус сарьсан багваахайн (Horseshoe Bat) популяцид эргэлддэг коронавирустай ойрын хамааралтай болохыг тогтоосон байна. Гэвч  SARS-CoV-2 вирусын эх үүсвэр, хүний халдварын эх уурхайг тогтоох шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй байна. Хэд хэдэн амьтны төрөл нь SARS-CoV-2 вируст өртөмтгий болохыг туршилтаар болон халдвар авсан хүнтэй хамт байсан амьтныг судлах замаар тогтоожээ. Түүнчлэн халдвар авсан амьтнаас амьтанд (усны булгаас усны булга болон мууранд) халдвар тархах боломжтойг тэмдэглэсэн байна. Гэвч бүх амьтан уг вируст өртөмтгий биш, туршилтаар шувуу, үхэр нь SARS-CoV-2 вирусын халдварт  өртөмтгий биш байсан байна.

        Мал эмнэлгийн байгууллага нь нийгмийн эрүүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцох, COVID-19-ийн тархалтын эсрэг хариу арга хэмжээнд нягт хамтран ажиллах, SARS-CoV-2 вируст мэдрэмтгий амьтдыг (усны булга, нохой) хянах, хэрэв амьтнаас халдвар илэрсэн тохиолдолд ялгасан вируст генийн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийхийг дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвөлсөн байна. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн SARS-CoV-2 вирусын дэгдэлтийн сүүлийн үеийн буюу 2021 оны 02 дугаар сарын мэдээнээс тоймлон Хүснэгт 1-д үзүүлэв.

Эх сурвалж:https://www.oie.int/wahis_2/public/wahid.php/Diseaseinformation/WI/index/newlang/en


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.