Европын Холбоо (ЕХ)-ны Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн газар (Agriculture and Rural Development)-ын гаргасан судалгаагаар 2030 он хүртэлх дэлхийн махны зах зээлийн эрэлт хэрэгцээ 2017-2030 оны хооронд жилд 1% буюу 2030 онд гэхэд 14% -иар өсөх төлөвтэй байгааг тогтоосон. Энэ судалгааны үр дүн, ЕХ-ны махны зах зээлийн төлөвүүдээс харахад зөвхөн хонь, ямааны махны зах зээлд импортлох хэмжээ экспортлох хэмжээнээс өндөр байв. Эх сурвалж: ec.europa.eu
Мах экспортлохын тулд дэлхийн нийтийн стандарт болон тухайн импортлогч орны шаардлагыг хангах ёстой болдог. Тухайлбал, ЕХ-ны мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэхийн тулд экспортлогч орны эрх бүхий байгууллага нь бүтээгдэхүүнээ ЕХ-ны шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах боломж, нөхцөлийг хангасан хууль эрх зүйн тогтолцоо болон хяналтын систем (үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө гм)-тэй болохоо батлан харуулах шаардлага тулгардаг. Энэ нь экспортлогч орон бүтээгдэхүүнээ төлөвлөгөөнд дурьдсан бодисын үлдэгдлийн баталгааг хангана гэсэн үг.
Үлдэгдлийн хяналтын төлөвлөгөөндөө Европын комиссын захирамжийн 96/23-ийн 1-р хавсралтад заасан бүлэг химийн бодисыг тусгасан байх ёстой гэж үздэг. Бодисуудыг А болон Б гэсэн 2 бүлэгт ангилна. А бүлэгт ихэвчлэн хүнсний зориулалтын мал амьтдад ашиглахыг хориглосон бодис (хлорамфенокол, нитрофуран, нитроимидазол) ордог бол Б бүлэгт фармакологийн идэвхт нэгдлүүд мал амьтанд зөвшөөрлийн дагуу хэрэглэж болох эмийн бодис хамаарна.
УМЭАЦТЛ-ийн үлдэгдлийн шинжилгээний лаборатоpи эмийн болон пестицидийн үлдэгдлийн шинжилгээний бэлэн байдал:
Мөн түүнчлэн 2018-2020 онд ОУАЭА-аас тус лабораторид хэрэгжсэн MON/5/024 төслийн хүрээнд Charm II 7600 болон Ultra performance liquid chromatography - tandem mass spectrometer (UPLC-MS/MS) тоног төхөөрөмж нийлүүлсэн.
2019 онд Радио-рецептор (Charm II 7600)-ын шинжилгээний аргыг тус лабораторид нэвтрүүлэн, урьдчилсан шинжилгээнд ашиглаж байна. UPLC-MS/MS нь олон улсад үлдэгдлийн шинжилгээнд ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн баталгаажуулах түвшний аргад тооцогдож байна. Дээр дурьдсан А болон Б бүлгийн бүх бодисын баталгаажуулах шинжилгээг гүйцэтгэх боломжтой болно. Уг багажийг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор суурилагдаагүй байна. Эх сурвалж: УМЭАЦТЛ
.