Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын халдварт өвчний мэдээллийн систем, WAHIS-ээр дамжуулан 2016 оноос 2020 он хүртэл гишүүн орнуудын ДМАЭМБ-д мэдээлсэн ГАМ өвчний тархалтыг хамруулав. Тус өвчин нь 2016 оноос хойш дэгдэлтийн тархалт эрчтэй өсөж байгаа бөгөөд Африк, Европ, Азийн бүс нутагт тархсаар байна.
Европын олон улс орнуудад 2016 оноос хойш уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. Молдав 2016 оны 9-р сард, Чех 2017 оны 6-р сард, 2017 оны 7-р сард Рум, Унгар 2018 оны 4-р сард, Болгар 2018 оны 8-р сард, Бельги 2018 оны 9-р сард мэдээлсэн (сүүлчийн тохиолдол 1985 онд гарсан), Словак улс анхны халдвар 2019 оны 7-р сард, хамгийн сүүлд Серби 2020 оны 1-р сард, Грек 2020 оны 2-р сард тус өвчин оношлогдсон талаар мэдээлсэн байна.
Гахайн Африкийн мялзан өвчин нь тэжээвэр гахайг өвчлүүлэхээс гадна зэрлэг гахайд халдварлаж ихээхэн хорогдол учруулдаг гоц халдварт өвчин юм. Зэрлэг гахайн өвчлөл голдуу Европын орнуудад ихэвчлэн тохиолдож байсан боловч манай хөрш болох ОХУлсад 2017 онд, 2018 онд БНХАУлсад зэрлэг гахайд оношлогдсон байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд ГАМ өвчний анхны тохиолдол БНХАУлсад 2018 оны 8-р сард, Монгол Улс 2019 оны 1-р сард, 2019 оны 2-р сард Вьетнам, 2019 оны 3-р сард Камбож, 2019 оны 5-р сард Хонг Конгд, Солонгос улсад 2019 оны 5-р сард, 2019 оны 6-р сард Лаос, 2019 оны 8-р сард Мьянмар, 2019 оны 7-р сард Филиппин, 9-р сард Солонгос, 2019 оны 9-р сард Тимор-Лесте, 2019 оны 11-р сард Индонез, 2020 оны 3-р сард Папуа Шинэ Гвиней зэрэг орнуудад бүртгэгдсэн байна.
Зураг 1. 2016 оноос хойш ГАМ өвчний тархалт
Эх сурвалж: https://www.oie.int/app/uploads/2021/03/report-47-global-situation-asf.pdf