• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын мялзан өвчин


        Бог малын мялзан өвчин (БММ) нь Morbillivirus-ээр үүсгэгддэг ихэвчлэн хонь, ямаа өвчлөх бөгөөд тэмээ, гөрөөс зэрэг хэвэгч амьтад халдварладаг. Зарим зэрлэг хэвэгч амьтад хүнд явцтай өвчилдөг болохыг тогтоосон. Эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг үхэл, хорогдол өндөртэй өвчин юм. Бог малын мялзан өвчин нь Африкийн ихэнх оронд тархсан ч сүүлийн жилүүдэд төв Ази, зүүн өмнөд Ази, Ойрх дорнодод илрэх болсон байна. Дэлхий дахинд бог малын мялзан өвчин 1942 онд Зааны ясан эрэгт анх бүртгэгдэж байжээ. Уг өвчний вирус агаар дуслын замаар дамжин амьсгалын замаар халдварлаж, номойрох, тэжээл идэх дуршил алдагдах, өндөр халуурах, амны хөндий шархлах, чацга алдах болон уушгины цочмог үрэвсэл үүсч улмаар үхлээр төгсдөг.

    Бог малын мялзан өвчин нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн. “Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст”-д зааснаар өвчний сэжиг илрэх үед (ДМАЭМБ)-д өвчний талаарх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй байдаг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмжийн дагуу улс орон бүр “Бог малын мялзан өвчин”-с эрүүл бүс нутгийн статустай болох улмаар олон улсын түвшинд зарлах хүсэлтийг албан ёсоор тавих боломжтой юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд хамтран БММӨ-ийг эрүүлжүүлэх, голомтыг устгах, хяналтад оруулах төлөвлөгөө боловсруулж улмаар 2030 он гэхэд уг өвчнийг устгах зорилт тавьж ажиллаж байна.

ДМАЭМБ-ын гишүүн орнуудын

        Бог малын мялзан өвчнөөр тайван улс орнууд: Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 14.7 дах хэсэгт заасны дагуу Бог малын мялзан өвчнөөр эрүүл орны статусыг шинэчилдэг. ДМАЭМБ-ын 88 дугаар Нэгдсэн чуулганаар 19-р тогтоолын дагуу 2021 оны 05 дугаар сард Бог малын мялзангаар эрүүл орны жагсаалтыг шинэчлэн баталсан. ДМАЭМБ-ын гишүүн 182 орноос 56 улс Бог малын мялзан өвчнөөр эрүүл , нэг улс эрүүл бүсийн статустай болсон талаар мэдээлсэн байна. 2016 онд Латви улс шинээр эрүүл орны статус авсан. 2017 оны хувьд энэ жагсаалтанд шинээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. 2018 онд Ботсвана, Мадагаскар, Перу, Уругвай зэрэг орнууд эрүүл орны статус боловч Мьянмар улс эрхээ түдгэлзүүлсэн.

Бог малын мялзангаар тайван орнуудын жагсаалт

Аргентин

Дани

Лихтенштейн

Португал

Австрали

Эквадор

Литва

Румин

Австри

Эстони

Люксембург

Орос

Бельги

Эсватини

Мадагаскар

Сингапур

Боливи

Финланд

Мальта

Словак

Босни ба Херцеговина

Франц

Маврикий

Словени

Ботсвана

Герман

Мексик

Өмнөд Африк

Бразил

Грек

Шинэ Каледони

Испани

Канад

Унгар

Шинэ Зеланд

Швед

Чили

Исланд

Хойд Македон

Швейцарь

Хятад Тайпей

Ирланд

Норвеги

Нидерланд

Колумб

Итали

Парагвай

Нэгдсэн Вант Улс

Хорват

Солонгос

Перу

Америкийн Нэгдсэн Улс

Кипр

Латви

Филиппин

Уругвай

Чех

Лесото

 Польш

 

1) Аландын арлууд

2) Францын Гвиана, Гваделупа, Мартиник, Реюньон, Гэгээн Бартелеми, Гэгээн Мартин, Гэгээн Пьер, Микелон.

3) Азор, Мадейра

4) Балеарын арлууд ба Канарын арлуудыг багтаасан болно.

5) Кайманы арлууд, Гернси (Алдерни ба Сарк орно), Мэн арл, Жерси, Сент Хелена, Фолкландын арлууд (Мальвин) орно. (Аргентины засгийн газар ба Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын засгийн газар хооронд Фолкландын арлууд (Мальвин) дээр бүрэн эрхт байдлын талаар маргаан гарсан байна.

6) Америкийн Самоа, Гуам, Хойд Марианы арлууд, Пуэрто-Рико, АНУ-ын Виржинийн арлууд орно.

https://www.oie.int/en/disease/peste-des-petits-ruminants/

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.