• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

"ОНОШЛОХ ЭРДЭМ ДЭВШИЛТ АРГА 2021" ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА


           Тус лабораторийн 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг "Оношлох эрдэм - Дэвшилт арга" сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурлыг 2021 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр хийхээр төлөвлөн ажиллаж байна.

        Мал, амьтны халдварт, гоц халдварт болон зонооз өвчний оношлогоо тандалт, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хийж байгаа үйлдвэрлэл, судалгааны ажилд гарсан технологийн дэвшил, түүний бодит үр дүнг мэдээлэх, сурталчлах, өргөн олноо таниулах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөтгөх зорилгоор зохион байгууулдаг уг хуралд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

      Хурлын бүтээлд оруулах эрдэм шинжилгээний өгүүллэгийг 2021 оны 11-р сарын 29-ний дотор цахим хэлбэрээр (Arial, regular, 11 pt) дараах хаягаар dulam@scvl.gov.mn, ulaankhuu@scvl.gov.mn, munkhgerel@scvl.gov.mn хаягаар хүлээн авна.

Онол үйлдвэрлэлийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9913-2233, 8897-9907, 95269004, 9916-8083 утсаар холбогдож авна уу?


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.