• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

БНСУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


БНСУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

(2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар)

        БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA) гахайн африкийн мялзан гарсан тухай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анх мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад энэ өвчний 1451 тохиолдол бүртгэгдээд байна. Гэрийн тэжээвэр гахайн дунд 2019 онд гахайн африк мялзангийн 14 голомт оношлогдсон нь  Кёнгидо муж (10), Инчён хотод (4) гарчээ. Харин зэрлэг гахайн дунд 55 голомт бүртгэгдсэн нь Канвон-до (17), Кёнгидо (38) мужид оношлогдсон.

        ДМАЭМБ-ын мэдээлснээр 2020 онд гахайн африкийн мялзан өвчний 843 дэгдэлт БНСУ-д бүртгэгдсэн байна. Үүнээс зэрлэг амьтдын дунд Кангвон-до (438), Кёнгидо (403) мужид гарсан бол Канвондо мужид тэжээвэр гахайн сүрэгт 2 голомт оношлогджээ. Энэ он гарсаар зэрлэг гахайд 538 голомт илэрсэн нь Канвон-до (354), Кёнгидо (184) мужид бүртгэгдсэн бол тэжээвэр гахайд нэг тохиолдол бүртгэгдсэн нь Канвон мужид хамаарч байна.

Мэдээллийн эх сурваж: ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн улсын алба


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.