• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

БНХАУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


БНХАУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ (2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар)

        Гахайн африкийн мялзан өвчний анхны тохиолдол 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ-д оношлогдсон. Тус улсад 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд эх газарт 197, Гонконгт 4 нийт 201 тохиолдол бүртгэгдээд байна.

БНХАУ-д 2018 онд гэрийн тэжээвэр гахайд 102 удаагийн тохиолдол бүртгэгдснийг засаг захиргааны нэгжээр нарийвчлан авч үзвэл: Аньху (9), Гирин (3), Гуандун (3), Гуйчжоу  (4), Ляонин  (22), Сычуань  (5), Фуцзянь  (3), Хэйлунжян (5), Хубэй (4), Хунань (7), Хэнань (2), Сзянси (3), Сзянсу (2), Цинхай (1), Сэжян (2), Шаньси (5), Шэньси (3), Юньнань муж (5), өвөр Монголын өөртөө Засах орон (5), Бээжин (4), Тяньжинь (2), Чунцин (2), Шанхай (1) хотод тус тус оношлогдсон. Зэрлэг гахайд нийт 2 тохиолдолд үүнээс Гирин (1), Хэйлунжян (1) мужид тус тус бүртгэгдэв. 

Тус улсад 2019 онд гэрийн тэжээвэр гахайд 60, зэрлэг гахайд 2 голомт нийт 62 тохиолдол бүртгэгджээ. Гэрийн тэжээвэр гахайн сүрэгт оношлогдсон тохиолдлыг засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Ганьсу (3), Хайнань (6), Хэбэй (1), Шаньдун (1), Гуйчжоу (7), Ляонин (3), Сычуань (4), Хубэй (4), Хунань (1), Цинхай (1), Cянсу (1), Шэньси (1), Юньнань муж (7),  Чунчин хот (2), Нинся-Хуэйск (4), Гуанси-Чжуанск хот (8), Шинжаан Уйгар (3), Түвдийн автонамит тойрогт (3) тохиолдол ноогдож байна. Харин өвөр Монголын өөртөө Засах орон (1), Шэньси (1) мужид зэрлэг гахайд өвчин оношлогдов.

БНХАУ-д 2020 Гахайн африкийн мялзангийн 19 тохиолдол гарснаас Хубэй мужид зэрлэг гахайн 2 тохиолдол оношлогджээ. Үлдсэн 17 тохиолдол гэрийн тэжээвэр гахайд бүртгэгдснийг засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Сычуань (6), Хэнань (1), Ганьсу (4), Шэньси (1), Сянсу (1) Юньна́нь муж (1) бол өвөр Монголын өөртөө Засах орон (1), Чунцин хотод (3) бүртгэгдэв.

БНХАУ-д анх гахайн африкийн мялзан өвчин оношлогдсноос хойш 22 муж, 5 автономит тойрог, 4 хотод гахайн африкийн мялзан өвчин тархжээ.

Харин 2021 он гарснаас хойш гэрийн тэжээвэр гахайд 11 тохиолдол бүртгэгдснээс Гуандун (1), Юньнань (1), Сычуань (3), Хунань (1), Хубэй муж (1), Шинжаан Уйгар автономит тойрог (3), өвөр Монголын өөртөө Засах орон (1) тус тус оношлогдов.

Тайлбар: (3) - бүртгэгдсэн тохиолдлын тоо

Мэдээллийн эх сурваж: ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн улсын алба


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.