• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ӨНГӨРСӨН 7 ДУГААР САРД ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАНГИЙН 354 ШИНЭ ГОЛОМТ БҮРТГЭГДСЭН ТУХАЙ ДМАЭМБ МЭДЭЭЛЭВ.


ӨНГӨРСӨН 7 ДУГААР САРД ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАНГИЙН 354 ШИНЭ

ГОЛОМТ БҮРТГЭГДСЭН ТУХАЙ ДМАЭМБ МЭДЭЭЛЭВ.

        Гахайн африкийн мялзан Европ, Ази тивд хэдийнээ тархсан бол Америк тивд анх удаа энэ өвчин бүртгэгдэв. Өнгөрсөн 7 дугаар сард энэ өвчний 354 шинэ голомт бүртгэгдсэн тухай Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас мэдээлэв. Эдгээр шинэ голомтууд 11 улсад оношлогдов.  

- Гахайн африкийн мялзан өвчнөөр 40 жил тайван байсны эцэст Доминканы Бүгд Найрамдах улсын гэрийн тэжээвэр гахайд шинэ голомт бүртгэгдэв. Энэ нь Доминканы Бүгд Найрамдах улс төдийгүй өмнөд Америк тивд 40 жилийн дараа оношлогдсон анхны тохиолдол байлаа.

- Европ тивд нөхцөл байдал тун хүнд байгаа бол тухайлбал зөвхөн Румын улсад гэхэд 7 дугаар сард 169 тохиолдол шинээр оношлогдов. Тус улсад 2018 онд анхны тохиолдол оношлогдсноос хойш гэрийн болон зэрлэг гахайн сүрэгт энэ өвчин тархаж хяналтад авахад бэрхшээлтэй хэвээр байна. Румын улсаас ДМАЭМБ-д хүргүүлсэн тайланд энэ өвчин 300 мянган гахай 43.4 мянган гахайг хэдийнээ устгасан тухай дурджээ.  Өнгөрсөн 7 дугаар сард Унгар (66), Герман (40), Латви (32), Болгар (1), Украин (1) тохиолдол шинээр оношлогдов.

- Ази тивд энэ өвчин тархсан хэвээр байгаа бөгөөд БНСУ (34), БНХАУ (1), Малайз (1) Африкын гахайн мялзангийн голомт шинээр бүртгэгдэв.

Мөн энэ өвчин Африк тивд тархан өнгөрсөн 7 дугаар сард ӨАБНУ-д 7 шинэ тохиолдол оношлогдов.

Мэдээллийн эх үүсвэр: https://www.vetandlife.ru/vizh/sobytiya/strany-soobshchili-v-meb-o-354-novykh-ochagakh-achs-za-iyul/

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.