• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ОХУ-ААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОЖ БАЙГАА ЗАГАСНЫ ХЭМЖЭЭ 68 ХУВИАР БУУРЛАА.


        ОХУ-аас БНХАУ-д экспортлож байгаа загасны хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулбал 68 хувиар буурсан. Энэ тухай Санкт-Петербург хотноо болж байгаа загасны үйлдвэрлэлийн олон улсын IV форумд оролцож байгаа Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн алба (Россельхознадзор)-ны даргын туслах Артем Даушев “Мал эмнэлэг ба амьдрал” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

        Энэ оны эхнээс 9 дүгээр сарын 5-ныг хүртэл хугацаанд 224.0 мянган тонн загас, загасан бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлсэн" гэж Даушев хэлэв. БНХАУ-ын талаас шинэ коронавирусын халдварыг сав баглаа боодлоор дамжуулах эрсдэлтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас хүнсний бүтээгдэхүүн импортлох шаардлагыг чангатгасан байна. Тиймээс ачааны гадаргууг угаах ажлыг хэд хэдэн удаа хийдэг: эхлээд хил дээр, боомт дээр, дараа нь бүтээгдэхүүнийг хадгалах, борлуулах газарт хийж байна.

        Артем Даушевын хэлснээр сав баглаа боодол дээр коронавирус илрэх нь ихэвчлэн тус улсын нутгийн гүнд тохиолдож байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Россельхознадзорын мэдээлснээр энэ жил БНХАУ-ын тал ОХУ-ын  20 аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнээс коронавирусын ул мөр илрүүлжээ. Артем Даушев хэлэхдээ, Хятадад нийлүүлэх хэмжээ багассантай холбогдуулан оны эхнээс Оросын загасны экспортын үзүүлэлт 17%-иар буураад байна.

        Иймд ОХУ бусад гадаад зах зээл рүү чиглэж байна. Өмнөд Солонгос руу загас нийлүүлэх хэмжээ нэмэгдэж 9 дүгээр сарын 5-ны байдлаар 563.0 мянган тоннп хүрсэн (өнгөрсөн оныхоос 50%-иар өссөн). Түүнчлэн Оросын загасыг Индонез, Вьетнам, Нигери рүү экспортлох хэмжээ нэмэгдэж байна.

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.