МАЛ АМЬТНЫ ЭМНЭЛЗҮЙН БИОХИМИ
Эмнэлзүйн биохими нь цусны сийвэн (эсвэл ийлдэс)-д агуулагдах субстрат, фермент, гормон гэх мэтийн олон төрлийн бодисыг тодорхойлох замаар өвчний оношлогоо, хяналтыг хийхэд ашигладаг. Биеийн бусад шингэний шинжилгээний хувьд жишээ нь (шээс, хэвлийн хөндийн шингэн, тархи нугасны шингэн) зэргийг багтааж болно. Нэг шинжилгээ нь нэг эмнэлзүйн нөхцөлд маш ховор ашиглагддаг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг шинжлэгдэхүүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн үндсэн хяналтын хуудсыг доор тусгалаа. Иймд өнгөцхөн батлах юмуу үгүйсгэх зургаан шинжилгээнээс илүүтэй сайтар сонгосон бүлгийн зургаан шинжилгээг явуулах нь тухайн өвчний хэлбэрийг таних үйл явцаар олон төрлийн нөхцөл байдалд чиглэсэн мэдээлэл өгөх боломжтой юм.
Биохимийн шинжилгээнд бүрэн гематологийг зайлшгүй дагалдуулах хэрэгтэй байдаг, учир нь аль альныг нь үнэлснээр өвчний хамгийн онцлог хэлбэрүүдийн шинж чанарыг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой юм (клиникийн гематологи -г үзнэ үү). Онош тавих нь өвчний түүх, эмнэлзүйн үзлэгт үндэслэн ялгаварлан оношлох жагсаалтыг гаргахыг шаарддаг. Энэхүү жагсаалтад үндэслэн аль болох олон ялгааг гаргаж ирэхийн тулд аливаа шинжилгээнүүдийг нэмж эсвэл хасч туршиж болно.
Оношийг тогтоохын тулд анхны жагсаалтаас зөвхөн нэг нь үлдэх хүртэл нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байж болно. Хэрэв бүх ялгааг хассан бол уг жагсаалтаа дахин үнэлэх хэрэгтэй. Хэрэв амьтанд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг илрээгүй тохиолдолд мэдрэг ялгаатай жагсаалтгүйгээр туршилт хийх нь сайн туршилт болж чадахгүй. Дээж цуглуулахаас өмнө өвчний түүх, эмнэлзүйн үзлэг дээр үндэслэн ялгаатай оношлогооны жагсаалтыг аль хэдийн гаргасан байх ёстой. Харин үүний дараа доорх үндсэн самбарт тохирох нэмэлт туршилтуудыг нэмж болох юм. [1]