• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Денверийн амьтны хүрээлэнгийн 11 арслангаас короновирус илрэв.


        АНУ-ын  Денверийн амьтны хүрээлэнгийн арслангуудад ПГУ-аар шинжилхэд 11 эерэг дүн гарсан ба эдгээр арслангууд COVID-19 вакцин хийгээгүй байсан гэж 10-р сарын 27- ны CBS мэдээллийн сувгаар мэдээлэв.

        Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ажигласнаар тус арслангууд ханиах, найтаах, хамраас шингэн гоожих, ноомойрох зэрэг шинж тэмдэг үзүүлж байсан байна. Тус амьтны хүрээлэн энэ талаар 25-ны өдөр өөрсдийн twitter хуудсаар мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ өвчилсөн арслангууд 1-9 настай ба бүгд дельта омгоор халдварласан талаар өгүүлжээ.

        Малын эмчийн хэлснээр амьтад хөнгөн явцтай өвчилж байгаа хэдий ч хүрээлэнгийн зүгээс арслангуудын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байгаа юм байна. Денверийн амьтны хүрээлэнгийн амьтан судлалын төвийн дэд ерөнхийлөгч Брайан Окони хэлэхдээ, "АНУ-ын олон амьтны хүрээлэнд муурын төрлийн овгийн амьтдад вирусын халдвар гарч байгаа. Бид том муурын төрлийн амьтад нь тусаад эдгэсэн амьтны хүрээлэнгүүдтэй холбоо барьж тусламж зөвлөгөө хүссэн байна” гэв.

Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1714749767772098735&wfr=spider&for=pc&fbclid=IwAR171528jy4UcogJz9oGEKPXUiqYKbS_RzElkgBE7hDkzjAuBIQbmcE1q8I


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.