• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

“Оношлох эрдэм–дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн бага хурал 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа


        Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оношлох эрдэм–дэвшилт арга” 15 дахь удаагийн онол үйлдвэрлэлийн бага хурал 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танхимын болон цахим хэлбэрээр хосолсон байдлаар зохион байгуулснаараа онцлогтой байлаа. Энэ удаагийн хуралд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч, мэргэжилтнүүд оролцож  оношлогоо, тандалт шинжилгээ, малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл солилцлоо.

Энэ удаагийн онол үйлдвэрлэлийн бага хуралд 16 илтгэл хэлэлцүүлж 3 шилдэг илтгэл шалгарлаа:
  1. Тэргүүн байр: УМЭАЦТЛ-ийн ХАББОШӨОТАлбаны химич магистр Х.Дэлгэр “Хүнсэнд хуванцар савнаас шилждэг бодисыг тодорхойлох шинжилгээний аргыг нутагшуулсан нь” сэдэвт илтгэлээр;

    2. Дэд байр: УМЭАЦТЛ-ийн ГХХӨОТАлбаны нян судлагч малын их эмч докторант Ж.Мөнхгэрэл “Нүүдлийн шувуунаас Clostridium perfringens-ийн хэвшлийг мултипекс полимеразын гинжин урвалаар (мПГУ) тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр;

    3. Гутгаар байр: УМЭАЦТЛ-ийн ХАББОШӨОТАлбаны шинжлэгч малын их эмч Б.Мөнхжаргал “Холимог тэжээлд зэс, цайр тодорхойлох ур чадварын сорилын шинжилгээний үр дүн” илтгэлээр тус тус шалгарлаа.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.