УМЭАЦТЛ нь өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан шинжлэгч эмч нарын ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд тулгууралсан ойлголтыг бататгах ажлын хүрээнд мал, амьтны халдварт өвчний оношлогоо, шинжилгээний чухал хэсэг болох Молекул биологийн арга, техникийг сонгон авч 2022 оны 3-р сарын 4–9 өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг вирус судлаач, доктор Э.Базаррагчаа гардан зохион байгуулсан ба нийт 20 шинжлэгч эмч болон чанарын менежер нар оролцсон энэхүү сургалтаар молекул биологийн тухай өргөн хүрээний онолын мэдлэг авч, түүнийгээ лабораторийн дадлага хийж бататган авлаа.