• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ГАДААДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА


        ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Япон улсын Ракуно гакуен мал эмнэлгийн сургуулийн профессор Кохей Макита багш 2022 оны 05 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн сургууль, зарим сүүний ферм дээр ажиллав. Энэ хугацаанд дээрх төслөөс хэрэгжүүлж буй “Сүүний фермийн үнээний эрүүл мэндийг үнэлэх аргыг бий болгох” судалгааны ажлын явцтай танилцаж, судалгааг гүйцэтгэж буй судлаачдад цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд санал, зөвлөгөө өгснөөс гадна төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч, судлаач, мал эмнэлгийн сургуулийн оюутнуудыг оролцуулан танхим, цахим хавсарсан байдлаар “Халдварт өвчний хяналтанд эпидемиологи ямар үүрэгтэй вэ?” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Эх сурвалж: Мал Эмнэлгийн Хүрээлэн


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.