• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.


         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай  2022 оны 06-р сарын 08-ны өдөр ирж танилцлаа.

        Тус лабораторийн ажилчид, уригдан ирсэн ахмадын төлөөлөл, бусад мэргэжилтэнгүүдтэй хийсэн уулзалтын үед Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааны тухай болон шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчнүүдийн халдварын тархалтыг дарж, бүрэн хяналтандаа авсан талаар танилцуулаа. Түүнчлэн Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл, халдваргүй болохыг олон улсад баталгаажуулсан,  цаашид Монгол улсын нийт нутгийг ямааны годрон өвчнөөр тайван, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөр тайван, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэв.

        Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх,  хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

        Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хэллээ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.