Арьс товруутах өвчний дэгдэлт (Outbreaks of Lumpy skin disease)
Арьс товруутах өвчин вирусээр үүсгэгддэг бөгөөд мал амьтны биед зангилаат арьсны гэмтэл үүсгэдэг. Арьс товруутах өвчний үүсгэгч нь хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгчтэй вирусын нэг төрөлд (Сapripoxvirus, poxviridae) хамаарна. Халдвар шавжаар дамжина, шууд хавьтлаар дамжих магадлал багатай. Энэ өвчин нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олон улсын худалдааны хориг үүсгэх, эдийн засгийн хохирол учруулах сөрөг нөлөөтэй юм.
Өвчилсөн мал амьтан халуурах, хамар нүдний салст бүрхүүл үрэвсэх, тэжээлийн дуршил буурах, турах, сүүний гарц багасах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлнэ. Хамгийн онцлог шинж тэмдэг нь толгой, хүзүү, нуруу, хөл, дэлэн зэрэг биеийн бүх арьсан дээр зангилаа үүснэ (Зураг 1,2 -оор харуулав).
Зураг 1, 2.
Эпидемиологи:
Арьс товруутах өвчин нь анх Африкид гарсан ба одоо тэнд орогномол буюу эндемик хэлбэртэй болжээ. Сүүлийн жилүүдэд энэ өвчний дэгдэлт нь Израиль, Бахрейн, Египет, Оман, Иемен, Баруун Банк, Ливан, Иордан, Турк зэрэг Ойрхи Дорнодын улсуудад гарсан байна (Хүснэгт 1).
Хүснэгт1. Ойрхи Дорнодын орнуудад мэдээлэгдсэн үхрийн арьс товруутах өвчний дэгдэлтийг харуулсан байдал / Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулагын мэдээ, жилээр/
0=байхгүй; Дэгдэлт = байгаа
Ойрхи Дорнодод 2012 оны 7 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл гарсан үхрийн арьс товруутах өвчний дэгдэлтийг доорхи зургаар (Зураг 3 ) харуулав.