• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

МАЛ ЭМНЭЛГИЙН СҮЛЖЭЭ ЛАБОРАТОРИЙН ЖУРМЫН ДАГУУ ОРОН НУТГИЙН ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭГЧ ЭМЧ НАРЫН ОНОШИЛГООНЫ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ, ДАДЛАГАЖУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.


        УМЭАЦТЛ нь 2022 оны 9-р сараас эхлэн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн ажиллах журмын дагуу 21 аймаг, нийслэлийн МЭАЦЛ-иудын шинжлэгч эмч нарыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах зорилгоор мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх, байгаль орчноос шалтгаалах халдваргүй өвчин, хордлого болон мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг  тодорхойлох чиглэл бүхий  нийт 8 удаагийн багц сургалтыг зохион байгуулаад байна.

         2022 оноос хойш Дорнод, Сүхбаатар, Булган, Архангай, Дархан-уул, Сэлэнгэ, Ховд, Баян-өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн нийт 22 шинжлэгч эмч нар дээрх сургалтуудад хамрагдаад байна. 2023 оны 2-р сарын 6-наас эхлэн уг сургалтад Ховд, Дархан-уул, Сэлэнгэ, Булган, Архангай, Сүхбаатар аймгийн молекул биологич, ийлдэс судлагч, нян судлагч, ариун цэврийн эмч болон лабораторийн эрхлэгч гэсэн нийт 12 шинжлэгч эмч хамрагдан сургалтын үйл явц амжилттай үргэлжилж байна.

        2023 оны мал эмнэлгийн төлөвлөгөөт үйл ажиллагаа, хавар, намрын тандалт, судалгааны ажил эхлэхээс урьтаж, ур чадвараа хөгжүүлэхэд идэвхтэй анхаарч байгаа 21 аймаг, нийслэлийн сүлжээ лабораторийн удирдлага, шинжлэгч эмч нартаа талархал илэрхийлье!

УМЭАЦТЛ – Онош зүйчдийн зөвлөл

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.