• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зогсоо өвчний тохиолдол илрэв.


C. tetani  бактерийн халдварын тухай:

         C. tetani  нь грам эерэг, спор үүсгэдэг бактери.  Энэ бактерийн халдвар нь хүн, амьтанд тохиолддог, уг бактериас ялгарсан хор нь (TeNT) спастик саажилтыг үүсгэдэг. Хүний халдварыг татран, амьтны халдварыг зогсоо гэж нэрлэдэг. Хүнд дархлаажуулалт хангалтгүй хийгдсэнээс шалтгаалж энэ бактерийн халдвар зарим улс оронд бүртгэгдсэн хэвээр байгаа. Бактерийн халдвараар жил бүр 213000-293000 хүн эндэж байна.  Энэ нь нярайн эндэгдлийн 5-7%, эхийн эндэгдлийн 5% -г эзэлж байна.

Эпидемиологи:

  • Хөрс нь C. tetani бактерийн  нөөцлөгч болдог, мөн өвсөн тэжээлтэн болон олон янзын зүйлээр хооллодог амьтад уг бактерийг гэдсэндээ зөөвөрлөн ялгадсаараа спор ялгаруулдаг.
  • Спор нь дэлхий дээр тархсан, ихэнхидээ хөрс болон ялгадсанд байгаа C. tetani спороор шарх бохирдсоноос шалтгаалан өвчин үүсдэг.
  • Адуу, хонь болон хүн нь TеNT-д маш мэдрэмтгий байдаг бол үхэр, нохой, муур нь тэсвэртэй.

Лабораторийн шинжилгээгээр зогсоо өвчин оношлогдов:

          УМЭАЦТЛ-ийн  халдварт паразит өвчний оношлогоо тандалтын лабораторийн шинжилгээгээр   Завхан аймгийн Тэс сумын 1-р багаас ирүүлсэн адууны эмгэгт материалын сорьцонд  зогсоо (C. tetani) өвчин оношлогдов (2023.02.09).

Зураг 1. Зогсоо өвчний тохиолдол илэрсэн газрын байршил.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.