Шүлхий болон бог малын мялзан өвчний тархалтын түвшин (prevalence rate) тогтоох тандалтын талаар заавар, зөвлөгөө өгөх зорилгоор сүлжээ лабораторийн мэргэжилтнүүд 2023 оны 3-р сарын 17-ны өдөр цахимаар уулзалт зохион байгууллаа. Тандалтыг хариуцсан эмч нар удирдамжийг орон нутгийн эмч нарт танилцуулж малчин өрхийг хэрхэн сонгох, ямар насны малаас сорьц цуглуулах талаар мэдээллүүдийг хүргэж ажиллаа.