• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ 9 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА


Үндэсний итгэмжлэлийн төвөөс томилогдсон үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 01-р сарын 31-нээс 02-р сарын 02-ны өдрүүдэд тус лабораторид ажиллаж “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу үнэлгээ хийлээ.

УМЭАЦТЛ нь 1999, 2001, 2003, 2005, 2007, 2011, 2015, 2020 онуудад тус тус итгэмжлэх үйл ажиллагаанд хамрагдаж байсан түүхтэй. Тус лабораторийн хамт олон жилээс жилд итгэмжлэлийн хүрээгээ тасралтгүй өргөжүүлэн 2024 оны итгэмжлэлд 4 лаборатори (Гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лаборатори, Халдварт, паразиттах өвчний оношлогоо тандалтын лаборатори, Хүнсний эрүүл, ахуй үлдэгдлийн шинжилгээний лаборатори, Байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо, тандалтын лаборатори)-ийн эмч, мэргэжилтнүүд урьдчилсан дүнгээр ХАНГАЛТТАЙ САЙН ҮНЭЛГЭЭ авч, амжилттай давтан итгэмжлэлд хамрагдлаа.

Энэ удаагийн итгэмжлэлд УМЭАЦТЛ нь итгэмжлэлийн хүрээгээ 60 үзүүлэлтээр ахиулсан, эмийн үлдэгдлийн 1 стандарт, бичил биетний тэсвэржилтийн 5 стандартыг шинээр батлуулсан, Олон Улсын Чанарын тогтолцоо, биоаюлгүй байдал био-хамгааллын 44 баримт бичгийг орчуулан САЗ, БАЗ, журам болгон боловсруулсан, ДМАЭМБ-ын газрын амьтны 2023 оны гарын авлагын тусгай ангилалын 17 өвчний САЗ-ыг орчуулж, нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилэн итгэмжлүүлснээрээ онцлог байв.

Үндэсний итгэмжлэлийн төв нь монгол улс болон дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу итгэмжлэлийн үйлчилгээг хүргэдэг бөгөөд монгол улсыг төлөөлж 2004 онд Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (Asia Pacific Accreditation Cooperation - APAC)-д (хуучин нэрээр PAC, APLAC) жинхэнэ гишүүнээр, 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага (International Laboratory Accreditation Cooperation - ILAC) -д гишүүн байгууллагаар, 2009 онд Олон Улсын Итгэмжлэлийн Форум (International Accreditation Forum - IAF)-д гишүүнээр тус тус элссэн байна.

Түүнчлэн Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-ын хэлэлцээрт сорилт, хэмжлийн лабораторийн төрлөөр, 2016 оноос хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр, 2017 онд буюу Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын хэлэлцээрт бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны итгэмжлэлийн төрлөөр тус тус нэгдсэн тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний дэргэд ажилладаг байгууллага юм.

Мөн 2012 оны 06 дугаар сард ILAC-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т буюу ILAC/APLAC-ын MRA-д нэгдсэн. Тус лабораторийн хувьд 2016 оны 04-р сараас албан ёсоор Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага (International Laboratory Accreditation Cooperation - ILAC) логог дүнгийн хуудсан дээр ашиглаж байна.

9 дахь удаагаа итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдсан хамт олондоо халуун баяр хүргэж цаашдын оношлогоо, шинжилгээ, судалгааны ажилд нь нөр их амжилт хүсье!


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.