Тус цахим сургалт нь "Хонь, ямааны цэцэг өвчний үед дээж авах, илгээх, онош баталгаажуулах" сэдвийн хүрээнд явагдсан.
Уг сургалтыг ГХӨОТЛ-ийн шинжлэгч эмч Х.Буянтогтох 2024 оны 02-р сарын 22-ны өдрийн 11 цагт зүүмээр зохион байгуулав.
Энэхүү цахим сургалтад сүлжээ лабораториудын болон орон нутгийн нийт 125 малын эмч, мэргэжилтнүүд хамрагдаж уг өвчний үед оношлогооны ач холбогдолтой дээж лабораторид илгээх, био аюултай болон халдвартай материалыг тээвэрлэх журмыг баримтлах, ижил төстэй шинж тэмдэг бүхий өвчнүүдээс ялган оношлох, тэмцэх, сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.