• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамгаалалтын гэрээг шинэчлэн байгууллаа.


    Дотоодын цэргийн 05 дугаар анги нь дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор баталсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хамгаалалтад байхаар тогтоосон улсын онц чухал объектуудын удирдлагуудтай 2024 оны 03-р сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулж хамгаалалтын гэрээг шинэчлэн байгууллаа.   

Арга хэмжээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, “Дулааны цахилгаан станц II” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, Цөмийн энергийн комиссын ажлын албаны Тамгын газрын дарга, Б.Баатарцогт, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн захирал, Ө.Гэрэлмаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгч, Б.Амгаланбаяр, “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргааны удирдлагын газрын дарга, И.Баатархүү нарын 22 албан тушаалтан оролцож  "Гэрээ"-г үзэглэлээ.

Хамгаалуулагч байгууллагын удирдлагуудад Улсын онц чухал объектуудын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, технологийн дэвшлийг үүрэг гүйцэтгэлд нэвтрүүлэх, өнгөрсөн  онд байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгт авч хэрэгжүүлсэн ажил, 2024 онд хамтран авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тус тус танилцуулж, санал солилцсон байна.

Арга хэмжээний хүрээнд байгууллагын удирдлагуудад Дотоодын цэргийн штабын дарга, ангийн нийт биe бүрэлдэхүүний "Талархал"-ыг уламжлан "Амжилт" хүссэн байна.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.