Хүнсний хангамж үндэсний хөдөлгөөний хүрээнд тус лабораторид Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Т.Мөнхтөр нар 2024 оны 05-р сарын 02-ны өдөр зочилж, манай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус уулзалтын үеэр УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.