• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхэр, гахай цистицерктэх өвчин


1. Үүсгэгч: Үхэр цистицерктэх нь хүний нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Taenia saginata зүйл, 10 м орчим урт туузан хорхойн зууван хэлбэртэй, 5–15 х 3–8 мм хэмжээтэй уйланхай хэлбэрийн авгалдай (Cysticercus bovis)-гаар үүсдэг өвчин бөгөөд манай орны ойт хээр, тал хээрийн бүсийн үхэрт зонхилон тохиолддог.

Гахай цистицерктэх нь хүний нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Taenia solium зүйл, 3 м орчим урт туузан хорхойн 6–20 мм х 5–10 мм хэмжээтэй уйланхай хэлбэрийн авгалдай (C.cellulosae)-гаар үүсдэг өвчин бөгөөд манай улсын Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гахайд нилээд тохиолдоно.

2. Халдвар тархах зам: Хүний нарийн гэдсэнд шимэгчлэгч бие гүйцсэн Taenia saginata хорхойн хамгийн сүүлчийн үеүд тасарч хүний өтгөнтэй гадагшилсныг үхэр өвс тэжээл, устай хамт залгиж, үхрийн ходоодонд өндөгнөөс гарсан авгалдай гэдэсний ханаар ярган, цусаар дамжин хөндлөн судалт булчинд хүрч дотроо туузан хорхойн толгой (протосколекс)  агуулсан уйланхай хэлбэртэй авгалдай болтлоо хөгжинө.

Taenia solium–н хөгжил T.saginata-тай төстэй боловч уг зүйл шимэгч хүн бөөлжих үед өндгөөр дүүрсэн үеүд ходоодонд нь орвол тэдгээрээс авгалдай гарч ярган хүний уураг тархи, нүд, хөндлөн судалт булчин зэрэгт очиж хүндээр өвчлүүлнэ.

Уйланхай бүхий үхрийн махыг түүхий буюу дутуу боловсруулж идэхэд хорхойн толгой хүний гэдэсний хананд бэхлэгдэн үеүд нь ургаж туузан хорхой болон шимэгчлэх замаар хөгжил нь үргэлжилнэ.

3. Эмнэл зүйн шинж тэмдэг: Цистицерктэй үхэр, гахайд ил шинж тэмдэг илрэхгүй. Хөндлөн судалт булчин олон цистицерк (уйланхай)-ээр халдварласан үед гахайн биеийг барилж  үзэхэд хөндүүрлэнэ. Гахай амархан турж эцнэ. Уйланхай тархинд байрласан үед мэдрэлийн шинж тэмдэг ажиглагдана.

4. Эмгэг бие бүтцийн хувирал: Цочмог явцтай цистицэрктэх өвчний үед арьсан доорхи эслэг, зүрхний булчинд цэглэг цус харвалтууд тохиолдохоос гадна булчинд саарал өнгийн толбо - цистицерк тохиолдоно.

5. Онош: “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ. Үхэр, гахай нядлах үед “Махны хяналтын дүрмийн дагуу” зажлуурын булчин, зүрх, гулууз махны булчинг зүсэж цистицерк илрүүлэх үзлэг хийнэ. Мал, амьтдыг амьд үед ийлдэс судлалын шинжилгээ (цус наалдуулах шууд бус урвал, ФХЭБУ)-гээр оношилно.

6. Эмчилгээ: Байхгүй.

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхэр, гахай цистицерктэхөвчин оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.